Цахим орчин дахь цэвэрлэгээний өдөр

Хуучирсан мэдээ: 2022.03.19-нд нийтлэгдсэн

Цахим орчин дахь цэвэрлэгээний өдөр

Цахим орчин дахь цэвэрлэгээний өдөр

Өнөөдөр олон улсын цахим орчны цэвэрлэгээний өдөр. Энэхүү өдрийг ‘’Let’s Do It World’’ олон улсын төрийн бус байгууллага санаачлан хэрэгжүүлдэг билээ. Бидний амьдран буй байгаль орчинд хог хаягдал байдаг шиг цахим орчинд ч гэсэн хэрэгцээгүй цахим шуудангууд, файлууд, аппликэйшинууд, хуулбар зураг, бичлэгүүд гэх мэт  олон хог хаягдал байдаг.

Эдгээр нь цахим хог хаягдлыг бий болгодог бөгөөд нүдэнд үзэгдэж харагдахгүй хэрнээ эрчим хүч хэрэглэж байдаг.

Интернет болон түүнийг дэмжигч бусад системүүд жил бүр 900 сая тонн нүүрстөрөгч ялгаруулдаг. Энэ нь  Герман улсын нэг жилийн нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаас их хэмжээтэй гэсэн үг. 10 жилийн дараа гэхэд интернет сүлжээ нь дэлхийн нийт эрчим хүчний 20 хувийг зарцуулна гэсэн судалгаа ч бий.

Хэрвээ бид хэрэгцээгүй файл, аппликейшин, зураг, бичлэгүүдээ устгах юм бол их хэмжээний нүүрстөрөгчийн ялгаруулалтаас урьдчилан сэргийлээд зогсохгүй өөрсдийн цахим төхөөрөмжүүдийн насжилтыг ч уртасгах боломжтой. Энэ маягаар цахим хэрэглээндээ шинэ дадал зуршлыг суулгаснаар бид илүү сэтгэл ханамжтай, илүү өндөр бүтээмжтэй байх боломжтой.

Хэрэв бид хэрэгцээгүй файлууд аппликэйшинуудаа, зурагнууд видеонуудаа устгах юм бол дан ганц их хэмжээний нүүрстөрөгч ялгаруулахаас сэргийлээд зогсохгүй өөрсдийн цахим төхөөрөмжүүдийн насжилтыг уртасгаж илүү тэнцвэртэй шинэ зөв цахим орчны дадөл зуршилтай болох болно.

ХЭРХЭН ЦАХИМ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ВЭ?

Утсандаа цэвэрлэгээ хий

Юун түрүүнд огт хэрэглэдэггүй эсвэл хэдхэн удаа л хэрэглэсэн аппликейшнуудаа утаснаасаа устга. Онцын шаардлагагүй, тоглоогүй удсан, хоцрогдсон тоглоомуудаа ч устга. Одоо тоглохгүй байгаа юм чинь хойшид ч тоглохгүй л гэсэн үг. Эдгээрийг та ашиглахгүй байсан ч утасны тань цэнэгнээс хомсолсоор байдаг тул сар болгон шинэчлэл хийх шаардлагатай болж, утаснаас чинь улам их зай багтаамж шаарддаг. Мэдээж зураг, бичлэгнүүдээ ч цэгцлэх хэрэгтэй. Давхардсан болон хэрэгцээгүй зураг, бичлэгнүүдээ устгаснаар утсанд тань асар их хэмжээний хоосон зай гарна. Ингэснээр утасны чинь хурд нэмэгдэж баттерэйны насжилт уртасна. Цоохон хэдхэн тогтмол ашигладаг аппликейшнуудаа байх амар байдаг.Хэрэггүй файлуудаа устганы дараагаар утас чинь ямар их сул зайтай болсныг мэдээд чамд баяртай мэдрэмж төрөх болно  Тогтмол ашигладаг цөөхөн хэдэн аппликейшнтэй байх нь өөрт ч амар, утасны хурд, баттерейны чанарт ч тустай.

Компьютерээ цэвэрлэх

Утсаа цэгцэлсний нэгэн адил өөрийн гэрийн эсвэл ажлын компюьтер дах ашиглахгүй файл, бичлэг, зураг, дуу, кинонуудыг устгаж, хэрэгтэй файлуудаа хадгалж аваарай. Улмаар үүсэх зайд нь илүү чухал хэрэгтэй шинэ программуудыг суулгаж болно.

Цахим хаягаа цэвэрлэ

Одоо байгаа имэйлүүдээ хэрэгтэй нь авч үлдээд хэрэггүй имэйлүүдээ устга. Өдөр бүр өөрт чинь ирдэг цахим хаягуудаа ангилаад хэрэггүй хаягуудаа Unsubscribe хий. Алив зоригтой бай. Ямар зургийн албум чинь устгах товчоо дар.

Ажиллах хэв маягаа өөрчил

Имэйл явуулахын оронд хамтын оффисын орон зай, амьд харилцааг ашигла. Зүгээр л “Ок” эсвэл “баярлалаа” гэх мэт төдийлөн шаардлаггүй хариу имэйл битгий явуул. Хэрэв тийм имэйл ирвэл хадгалаад байлгүй дорно устга. Ижилхэн файлуудыг бүх компьютерууд дээр байршуулах хэрэггүй. Чухал имэйлүүдээ Cloud-д байршуул. Өөрт хэрэгтэй, үнэ цэнэтэй л файлуудаа хадгалж ав. Интернет орчин дах өөрийн өдөр тутамын зуршлаа бага зэргийн өөрчлөлт хий. Жишээ нь: Онлайн хурлын үеэр камераа унтраа. Шууд дамжуулалт хийх үеэрээ бичлэгнийхээ чанарыг бууруул, тоглоом тоглох цагаа багасга. Цахим орчин дах хэрэглээгээ бууруулж, өөрт ирдэг ач холбогдолгүй мэдээллийн товхимол, имэйл хаягуудын бүртгэлүүдээ цуцал.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

  • Хэрэв цахим орчинд бүртгэлтэй 70 сая хэрэглэгчид өөрийн хүлээн авагч сервирийн видеоны чанараа  HD форматаас Стандарт руу шилжүүлбэл сар болгон 3.5 сая тонн нүүрс төрөгчийг багасгаж чадна. Энэ бол АНУ-ын нийт нүүрсний сарын хэрэглээний зургаан хувийг хассантай тэнцэнэ.
  • Цахим хэлэлцүүлэгт 15 цаг камераа асаалттай оролцвол сард 9.4 kg CO2 бий болгодог. Харин камерний дүрсээ хааснаар гурван жилийн турш шөнө болгон утасаа цэнэглэн ялгаруулах нүүрстөрөгчийг хэмнэж чадна.
  • Биткойн олборлолт хийх нь Шинэ Зеланд улсын нэг жилийн хугацаанд зарцуулдаг эрчим хүчээс илүү их эрчим хүч зарцуулдаг. Биткойн олборлох нь хэдхэн байт шифрлэгдсэн өгөгдлөөс өөр зүйл үүсгэдэггүй юм. Мөн ямар нэг бүтээгдэхүүн бий болгохгүй харин ч асар их хэмжээний эрчим хүч зарцуулдаг.
  • Та өдөрт дундажаар хоёр цаг видео стрийм хийх эрчим хүчээр, цахилгаан скүүтрээр жилд 3000 эсвэл 2000 милл газар явах боломжтой. Энэ бол өдөрт 8км эсвэл таван милл газар тээврийн унаагаар явах мөнгөн төсөв юм.
  • Google өдөр болгон 15,616 MWh энерги зарцуулдаг бөгөөд энэ нь "Hoover Dam"-ын усан цахилгаан станцаас илүү их энерги ашигладаг гэсэн үг. Энэ нь нэг сая хүн амтай бүхэл бүтэн улсыг хангах хэмжээ юм.
  • Өнөөдрийн бидний хязгааргүй мэдээ, мэдээллийн хэрэглээнд дэлхийн бүх нарны хавтангийн үйлдвэрлэж чадахаас гурав дахин их эрчим хүч шаарддаг. Бидний интернетийн энэхүү асар их хэрэглээг хангахын тулд нүүрс, газыг ашиглаж байна.
  • Компьютерийнхээ хулганаараа товших, доош явуулах, видео дамжуулалт хийх гэх мэт нь 870 сая тонноос их нүүрс  төрөгч ялгаруулж байна. Эдгээр дээр нэмэлт үйлдлүүдийг хийх үед дэлхийн дулаарлын улам их аюулыг үүсгэж байна.
  • Дэлхий дахинд өдөр болгон 281 тэрбум имэйл нэгээс нөгөө хаяг руу шилжиж байдаг. Эдгээрийг уншиж, хариу бичихэд дор хаяж гурван цаг зарцуулдаг. Үүн дээр нэмээд хувийн захидлуудаа оролцуулбал таван цаг зарцуулна. Энэ нь ажлын өдрийн 23 хувийг цахим захидал шалгахад зарцуулж байна гэсэн үг бөгөөд жилээр нь тооцох юм бол 20 долоо хоногоос ч илүү гарах юм.
  • Иймээс цахим шуудангаа ангилж янзлаж аль болох бага хэрэгцээгүй имэйл явуулж, бусадтай хүмүүстэйгээ харилцах илүү өөр амар хялбар арга замыг олж, хамтын оффис ашиглах, голчлон цахим шуудангаар дамжуулан ажлыг зохион байгуулдаг үр дүнгүй аргаас татгалзаарай.

Эх сурвалж:  https://www.worldcleanupday.org/

Т.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж