"Путины талаар нийтлэл бичих гэтэл эрхийг нь хаасан"

Хуучирсан мэдээ: 2022.03.19-нд нийтлэгдсэн

"Путины талаар нийтлэл бичих гэтэл эрхийг нь хаасан"

"Путины талаар нийтлэл бичих гэтэл эрхийг нь хаасан"
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр  дөрвөн жилийн хугацаатай хорих ял оногдуулсан. 409 дүгээр хорих ангийн удирдлагууд  Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хаасан учраас тэрбээр  өлсгөлөн зарлахаа мэдэгджээ.
Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдуламаас тодруулахад "Хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө бол хэвлэн нийтлэх эрх чөлөө. Гэтэл Э.Бат-Үүл баатрын энэ эрхийг 409 дүгээр хорих ангийн удирдлагууд хаажээ. Энэ зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүний асуудал биш. Дамжин өнгөрүүлэх 409 дүгээр хорих ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй хүмүүс хоригддог. Түүний нэг нь Э.Бат-Үүл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэвлэн нийтлэх эрхийг хориглож хязгаарласан заалт байхгүй. Эрх зүйт ёсонд хуулиар хориглоогүй бүхэн хүлээн зөвшөөрөгддөг. Бат-Үүлийн хорих ангиас бичсэн нийтлэлүүдэд хорих ангитай холбоотой эсвэл хорих үйл ажиллагаатай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл хорих ангийн удирдлагууд Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож байна.  Өчигдөр Э.Бат-Үүл даргатай очиж уулзахад "В.Путин колончлолоо сэргээх үү" гэх утгатай нийтлэл бичих гэж байхад нь хэвлэн нийтлэх эрхийг нь хаасан юм байна лээ. 
Э.Бат-Үүл дарга "Монгол Улсыг Москвагаас жолоодохыг дахин хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс үзэл санаа, эрх чөлөө,  ардчиллынхаа төлөө тэмцэнэ"  гээд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.
Э.Бат-Үүл даргын хэрэгт хяналт тавьж байгаа прокурор болох н.Баярсайханд уулзах хүсэлт гаргасан ч  хүсэлтийг хүлээн авахгүй байгаа нь энэ бүх ажиллагаа прокурорын даалгавраар хийгдээд байна уу даа  гэж хардахад хүргэж байна.   Прокурорын шийдвэрийг Даваа гариг хүртэл хүлээнэ. Хэрэв хэвлэн нийтлэх эрхийг нь сэргээхгүй бол Э.Бат-Үүл өлсгөлөн зарлана гэж мэдэгдсэн" гэлээ.
Э.Бат-Үүл хүүгээрээ дамжуулан "Хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Би шударга ёсны төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байхдаа хэнийг ч гүтгэж гутаан доромжилж байгаагүй. Монголын ардчилал ялна" гэж хэлүүлсэн байдаг. 
Дашрамд дурдахад, Э.Бат-Үүл Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргасан байна. Одоогоор түүний гомдол Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд Давж заалдах шатны шүүх рүү шилжсэнээр  шүүх хурлын тов гарах юм.  Түүний өмгөөлөгчдийн зүгээс "Хүмүүс үнэн, бодит мэдээллийг авч, Э.Бат-Үүлийг хэлмэгдүүлсэн эсэхийг мэдэхийн тулд шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой. Э.Бат-Үүл бол Монгол Улсын баатар, ардчиллын лидерүүдийн нэг. "Түүнийг хилсээр хэлмэгдүүлсэн гэж үзэж байна" гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдсэн удаатай. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж