Баянгол дүүргийн 20 дугаар хороонд "Эрчим хүч" -ний гудамж "Хөсөг Трейд" компани руу явах замд өнөөдөр /2022.03.19/ зам тээврийн ноцтой осол гарчээ.
Тодруулбал, өглөөний 09:20 цагт "Хьюндай Аэро Сити" маркийн зорчигч тээврийн автобус "Тоёота Камри" маркийн автомашины араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж, "Хьюндай Старекс" маркийн автомашиныг мөргөжээ.
Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барсан байна. Автобусны жолоочийн хувьд согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан бөгөөд тоормос ажиллагаагүй болсон гэж мэдүүлжээ. Ослын газарт цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Холбоотой мэдээ