Вакцины цэгүүд Ням гаригт амарна

Хуучирсан мэдээ: 2022.03.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцины цэгүүд Ням гаригт амарна

Вакцины цэгүүд Ням гаригт амарна

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.03.19/ суурин 26 цэгт 26 багийн 103 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана. Ням гарагт буюу гуравдугаар сарын 20-ны өдөр дархлаажуулалтын цэгүүд амарна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 1, II тунд 12, III тунд 95, IV тунд 87, нийт 195 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.749 (77.3 хувь), 16-17 насны 27.089 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж