Путин 200 мянган хүнийг худлаа хэлж цуглуулав

Хуучирсан мэдээ: 2022.03.19-нд нийтлэгдсэн

Путин 200 мянган хүнийг худлаа хэлж цуглуулав

Путин 200 мянган хүнийг худлаа хэлж цуглуулав

Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр /2022.03.18/ туг далбаа барьсан олон хүн цуглалаа. Энэ нь Оросын цэргүүд Украины өмнөд хэсгийн Крымийг эзлэн авсны найман жил, сургуулиудад тусгай хичээл зааж эхэлсэн гэсэн үйл явдлуудыг тэмдэглэж буй юм. Тодруулбал, энэ сарын эхээр сургуулиудад “Миний эх орон” нэртэй дайны тухай тусгай хичээл орж эхэлжээ.

Энэхүү хичээлээр Украины түүхийг Оросын нүдээр харуулсан бичлэг хүүхдүүдэд үзүүлсэн байна. Мөн Крымийг өөртөө нэгтгэсэн гуравдугаар сарын 18-ны өдөрт зориулсан “Крымийн хавар” нэртэй хичээл зохион байгуулалттайгаар орох болжээ.

Зохион байгуулалттай хичээлийн талаар нэг багш үзэл бодлоо илэрхийлэхдээ “Түүхийг суртал ухуулгад ашиглах нь буруу. Украинд хамаатан садантай хүүхэд олон бий. Энэ нь хүүхдүүдийн дунд зөрчилдөөн үүсгэж болзошгүй” гэжээ.

“Зарим хүүхдүүдийн хувьд дайн гэдэг адал явдал шиг санагдаж магадгүй. Гэхдээ бид дайнд ямар ч сайн зүйл байхгүй гэдгийг хүүхдүүдэд тайлбарласан” гэж хэд хэдэн багш хэлсэн байна.

Цэнгэлдэх хүрээлэнд 200 мянга гаруй хүн цугларсан гэж албаны хүмүүс мэдээлсэн ч тоог нарийвчлан тогтоох боломжгүй байна. Уг цэнгэлдэхийн албан ёсны багтаамж нь 81 мянган хүн бөгөөд гадна нь бас олон хүн цугласан байжээ.

Энэ үеэр Владимир Путин цугласан олны өмнө гарч үг хэлжээ. Тэрбээр Оросын цэргүүд Украины зүүн бүс нутгуудад ард түмнийг геноцидээс хамгаалж байна гэсэн худал мэдэгдлийг давтан хэлсэн байна. Путинээс гадна Москва хотын захирагч Сергей Собянин, төрийн телевизийн шилдэг сэтгүүлч Маргарита Симонян, Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова нар арга хэмжээнд оролцож үг хэлэв.

Жагсаалд оролцож буй хүмүүстэй уулзах гэхэд олон хүн яриа өгөхийг хүсэхгүй байна гэжээ. Төрийн албанд ажилладаг бөгөөд дээрээс дарамт шахалт үзүүлсэн учраас ирсэн гэсэн хүн олон байжээ.

Москвагийн метронд ажилладаг нэг хүн хэлэхдээ, “Бид энд албан хүчээр ирсэн. Жаахан байж байгаад явна. Миний бодлоор энд байгаа ихэнх хүмүүс дайныг дэмжихгүй байгаа” гэж хэлсэн байна. Мөн тоглолт үзэх юм бол лекцээс чөлөөлнө гэсэн учраас ирсэн гэх оюутнууд ч байжээ. Тэд энэ арга хэмжээг дайныг дэмжих зорилготой гэж огт мэдээгүй гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
177
ТэнэглэлТэнэглэл
26
ЗөвЗөв
15
ХахаХаха
10
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж