Украины баруун хэсэгт орших Львов хотын ойролцоо байдаг нисэх онгоц засварын үйлдвэр Оросын пуужинд өртөж үгүй боллоо. Львов хот нь дайнаас дүрвэсэн хүмүүсийн аюулгүй орогнох газар, хүмүүнлэгийн тусламжийн гол зам байсан.
Өчигдөр /2022.03.18/ гурван удаагийн хүчтэй дэлбэрэлтийн чимээ гарснаар яаралтай тусламжийн машинууд хотын төвөөс ердөө зургаан км зайд байрлах үйлдвэр дээр очсон. Халдлагын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй байна.
Украины баруун хэсэг өнөөдрийг хүртэл харьцангуй нам гүм байсан. Оросын түрэмгийлэл хойд, зүүн, өмнөд фронтоор идэвхитэй байсан тул Львов зэрэг хотууд хохирол багатай байжээ.
Цэргийн нисэх онгоцны засвар үйлчилгээ үзүүлдэг уг үйлдвэрийг далавчит пуужингаар устгасан гэж Львов хотын дарга Андрей Садови хэллээ. Тус үйлдвэр нь хараахан ашиглалтанд ороогүй байсан бөгөөд Данило Халицкий олон улсын нисэх буудалтай тун ойрхон байрладаг ажээ.
Украины агаарын хүчнийхэн Хар тэнгисээс нийт зургаан далавчит пуужин харвасан гэж мэдэгдэв. Тэдний хоёрыг нь зенит пуужингаар устгасан байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ