“Хээрийн түймрийн 10 тохиолдлын 9 нь хүний буруутай үйлдэл” | News.MN

“Хээрийн түймрийн 10 тохиолдлын 9 нь хүний буруутай үйлдэл”

“Хээрийн түймрийн 10 тохиолдлын 9 нь хүний буруутай үйлдэл”

“Хээрийн түймрийн 10 тохиолдлын 9 нь хүний буруутай үйлдэл”

Дулаарч байгаатай холбоотойгоор хуурайшилт ихэсч, ой хээрийн түймэр гарах нь нэмэгджээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын 9-ний байдлаар дөрвөн аймгийн зургаан суманд хээрийн түймэр гарч, 10 мянга гаруй га газар шатсан. Хамгийн сүүлд гэхэд гуравдугаар сарын 11-нд Богд уулын оройд түймэр гарч нийт 2-3 га талбайг хамарсан байдаг. Улмаар шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй 34 настай, эрэгтэйг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд иргэн татаж байсан тамхиа унтраагаагүйн улмаас гарсан байж болзошгүй гэж үзэж буй. Хаврын хуурайшилттай энэ өдрүүдэд гал түймрийн аюул нөмрөх эрсдэл маш өндөр байгааг албаныхан анхааруулсаар. Гэвч, байгалийн давагдашгүй хүчин зүйл гэхээсээ илүү хүний хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж, гал түймэр гарсаар байгаа юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Сүүлийн үед ялангуяа амралтын өдрүүдэд ой хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна. Учир нь, амралтын өдөр иргэд агаар салхинд, зуслан руу гарахдаа сонор сэрэмжээ алдаж байгаагаас үүдэн ойн түймэр гарч  байна. Иргэдийн хувьд жил бүрийн өдийд зуслан дээрээ шар өвсийг ихээр шатаадаг. Зуслан дээрээ очлоо гэхэд өнжмөл шар өвсийг шууд шатаах бус залхууралгүй хадаж авах хэрэгтэй. Шар өвс бол хуурай цаас л гэсэн үг. Нэгэнт гал алдах юм бол маш хурдан тархаж ойр орчмын байшин, цаашлаад ногоон бүс рүү орох өндөр эрсдэлтэй. Хэрэв хуучин хувцсаа шатаахаар бол зориулалтын таглаатай саванд хийж  аюулгүй байдлыг бүрэн хангах хэрэгтэй. Ой хээрийн түймрийн 10 тохиолдлын ес нь хүний буруутай үйлдэл байдаг” гэв

Эргэн сануулахад, 2020 онд Богд уулын Арцатын аманд хоёр иргэн  муу хувцсаа шатааж байгаад гал алдаж, найман га талбайг “хуйхалсан”.

  • Соёмботой ууланд хоёр иргэний дутуу унтраасан тамхины ишээс болж нийт арван га галд өртөж шатсан.
  • Зургаан өдрийн өмнө Жаргалантын аманд хоёр залуугийн дутуу унтраасан тамхины иш гурван га талбай шатаав.
  • Сарын өмнө “Хүннү молл”-ын зүүн урд Хүйсийн аманд 7-11 насны хоёр хүүхэд шүдэнзээр тогложбайгаад гал алдаж, нэг га газар шатсан.

Ийнхүү иргэдийн хайхрамжгүй буруутай үйлдлээс болж байгаль, экологид асар их хохирол учирч байгааг албаныхан онцолж буй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-19 64.119.27.217

Ойгоор тэнэхээ болих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж