Бусдыг шахаж согтоохыг хуулиар ХОРИГЛОНО

Хуучирсан мэдээ: 2022.03.19-нд нийтлэгдсэн

Бусдыг шахаж согтоохыг хуулиар ХОРИГЛОНО

Бусдыг шахаж согтоохыг хуулиар ХОРИГЛОНО

"Архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хууль санаачлагчид "Уг хуулийн зорилт нь үйлдвэрлэгчдийг хязгаарлахгүй. Гол нь зохистой хэрэглээг хэрхэн бий болгох, олон нийтийг архи, согтууруулах ундаанд хэрхэн хариуцлагатай ханддаг болгох вэ гэдэгт оршино” гэж хэлж байлаа.  Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.

Хуулийн төсөлд тусгаснаар:

  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгохоор, экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн захирагч олгоно.
  • Согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгохоор тусгасан болно.
  • Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг улсын хэмжээнд нэгдмэл байдлаар Засгийн газар баталдаг байхаар, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох нөхцөлүүдийг боловсронгуй болгож, үндэслэл бүрийг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан
  • “Баар, ресторан нь 38 градусаас дээш архи, вискиг үйлчлүүлэгчдээ граммлаж зарна. Хамт олноороо, найз нөхдөөрөө үйлчлүүлсэн ч шилээр нь авч хэрэглэх боломжгүй, граммлаж  авна” гэжээ. Гэвч архи, согтууруулах ундааг хэрэглэе гэвэл граммлаж авсан ч хэтрүүлж хэрэглэж болно, шилээр авсан ч ёроолыг нь гартал уухгүй байж болно. Хүний ухамсраас л шалтгаалдаг.
  • Хэт том савлагаатай ч юм уу, жижиг савлагаатай байж болохгүй. 100 граммын савлагаатай архийг зөвхөн онгоц, галт тэрэг, зочид буудлын хэрэгцээнд зориулж гаргана. Түүнээс нийтэд буюу дэлгүүрээр худалдаалахгүй.
  • Спиртээс бусад болон 18-37 градусын архи, согтууруулах ундааны литр тутамд 200-300 төгрөгийг архинд донтох өвчинтэй тэмцэх, эмчлэх Засгийн газрын санд оруулна. Ингэснээр үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор шахах замаар градусыг жил бүр багасгах хөтөлбөр хэрэгжих боломжтой. 

Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах түүгээр үйлчлэхийг хориглоно.

  •  Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;
  •  Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр;
  • Хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар;
  • Оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр;
  • Орон сууцны орц, хонгил;
  • Гудамж, талбай, цэцэрлэг;
  •  Галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
  • Нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.

Дараах хүмүүст согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:

  • Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн;
  • 21 нас хүрээгүй хүн.
  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.
  • Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлс орлуулахыг хориглоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж