"Монголбанк валютын хязгаарлалт тогтоогоогүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

"Монголбанк валютын хязгаарлалт тогтоогоогүй"

"Монголбанк валютын хязгаарлалт тогтоогоогүй"

Сүүлийн хоёр сарын хугацаанд валютын нөөц 4.3-3.5 тэрбум ам.долларт хүрч буурсан. Улмаар гадагшаа хийх төлбөрт хязгаарлалт тогтоож, арилжааны банкууд ам.доллар олгохгүй байна гэх гомдол шүүмжлэл нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Мөн АНУ-аас Монгол Улс руу ам.доллар шилжүүлэх боломжгүй болсон гэх мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас дараах тайлбарыг өглөө.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Хэлтсийн захирал П.МӨНХБАЯР:

-Монголбанк  Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуулиар банкны дотоодын үйл ажиллагаанд оролцохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар валют өгсөн ч хязгаарлалт тогтоох чиглэл байдаггүй гэсэн үг. Арилжааны банкууд харилцагчидтайгаа өөрсдөө арилжаагаа хийдэг. Үүний тухайд сүүлийн үед иргэдийн зүгээс гомдол тасрахгүй байна. Энэ нь валют зарахгүй лимит тогтоосныг  нь Монголбанк хязгаарлалт тогтоолоо гэдэг. Монголбанк валютын арилжаанд лимит тогтоодоггүй. Банкууд харилцагч нартаа олгох валютын лимит тогтоох нь өөрсдийнх нь дотоод асуудал. Иймд Монголбанкны зүгээс банкуудад холбогдох анхааруулга өгнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж