Үхэр, хонины махны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

Үхэр, хонины махны үнэ буурчээ

Үхэр, хонины махны үнэ буурчээ

Жил бүрийн хавар махны үнэ өсдөг жишиг тогтсон. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр, энэ долоо хоногт үхрийн мах 696 төгрөг, хонины мах 300-590 хүртэл төгрөгөөр тус тус хямдарчээ. Тодруулбал, зах худалдааны төвүүдэд, хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12310 төгрөг, үхрийн ястай мах 13847 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор” захад хамгийн хямд бол “Саруул” захад илүү үнэтэй байгаа юм.

Тухайлбал, “Хүчит шонхор” захад үхрийн ястай мах кг нь 11000 төгрөг байхад “Саруул” захад 6000 төгрөгөөр илүү үнээр борлуулж байна.  Мөн жил бүр махны үнийг бууруулах, нийслэлийнхний махны хэрэгцээг хангах зорилгоор нөөцийн мах борлуулдаг. Энэ жилийн тухайд 12.5 мянган тонн нөөцийн махыг  нийслэлийн 468 цэгээр энэ сарын 25-аас борлуулахаар болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж