Л.Оюун-Эрдэнийн засаг “Атрын 4” аяны автор нь болох ёстой! | News.MN

Л.Оюун-Эрдэнийн засаг “Атрын 4” аяны автор нь болох ёстой!

Л.Оюун-Эрдэнийн засаг “Атрын 4” аяны автор нь болох ёстой!

Л.Оюун-Эрдэнийн засаг “Атрын 4” аяны автор нь болох ёстой!

Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар Атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэхээр шийдвэрлэж, салбарын сайд З.Мэндсайхан сайн мэдээг дуулгахдаа стандартын шаардлага хангасан ил тариалалтад тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр болсон гэлээ. Үүнийг мэдээлсний дараа редакцийн утас руу залгаж, хаанаас яаж, ямар шалгуураар өгөхийг асууж сураглах хүмүүс “олшров”.  Хөдөө аж ахуйн салбарт нийтдээ гурван хувийн хүүтэй 400 тэрбумын зээл олгох юм байна. Салбарынхны хувьд тун боломжийн дэмжлэг.

Гэхдээ хөдөө аж айн салбарынханд олгох тэрхүү 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд, тэдний хамаарал бүхий компаниуд хуваагаад авчих вий гэсэн болгоомжлол байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан,  Мал хамгаалах сан, ЖДҮХС гээд төсвийн мөнгөнөөс олгодог, хямд хүүтэй зээлийг улстөрчид ижил дүнгээр хуваагаад идчихсэн нь баримттайгаа дэлгэгдсэн, хамгийн сүүлийн жишээ нь Хөгжлийн банкны 1.7 тэрбумыг тоносон хэрэгт мөн л улстөрчид, улстөрчдийн хамаарал бүхий компаниуд жирийтэл “жагсчихсан”, ирээдүйд олох орлогоо, орон сууцны доорх газраа барьцаалаад олон тэрбумын зээл авчихсан атлаа сохор зоосны төлөлтгүй явж байна.

Хөгжлийн банкнаас зарим нэг бизнесмен ясны үйлдвэр барина гэж авсан зээлээрээ үнэт эдлэл худалдаж авсан тухай ч олон нийтийн сүлжээнд шуугих болсон. Зарим нь банк бусаар мөнгө угаасан байж болзошгүй хардлага бий. Зээлээ төлөхгүй явснаа гэнэт намаас нь хөөх сургаар цүнхтэй мөнгө бариад гүйцгээсэн гэх юм билээ. Ямар ч байсан ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын нэр бүхий зарим гишүүн гурван хувийн хүүтэй зээлээ 36 хувийн хүүтэй мөнгө болгоод ашиг унагачихсан, үүнд нь хариуцлага тооцоогүй өнгөрсөн юм даг. Тиймээс хөдөө аж ахуйн салбарынханд олгох хөнгөлөлттэй зээл Хөгжлийн банкны луйвар шиг болохгүй гэсэн баталгааг олон нийт нэхэж сууна.

Засгийн газрын зүгээс өгч буй баталгаа гэвэл энэ зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Төрийн оролцоогүйгээр, арилжааны банкууд өөрсдийнхөө тавьдаг шалгуур, ном журмын дагуу олгох учраас авлига, арын хаалга, ашиг сонирхол гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа аж.

Атар газрыг эзэмших үүднээс 1959-1975 он хүртэл "Атрын I" аяныг хэрэгжүүлж, 1960 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 246.6 мянган тонн буюу 16.8 сая үр тариа хураан авсан байна. Мөн Монголын ард түмэн анх удаа эх орныхоо хөрс шороонд ургуулсан тариагаар хийсэн гурилыг хүнсэндээ хэрэглэж эхэлжээ.  Атрын I аяны эхний 15 жилд тариалангийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарсан байдаг. Харин "Атрын II" аяны хүрээнд 12 сангийн аж ахуй шинээр байгуулж, 560-670 мянган га-д үр тариа тариалж, 680-860 мянган тонн ургац хураан авч, дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй, экспортод гаргаж байжээ.

Харамсалтай нь, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед газар тариалангийн салбар уналтад орсон. Тиймээс 2008 онд С.Баярын Засгийн газар "Атрын III" аяныг зохион байгуулж, монголчууд төмс, гурилаа 100 хувь дотоодоосоо хангадаг болсон юм. Үүний үр дүнд  Хятадын ясны цагаан гурилыг монголчууд идэхээ болиод удаж байна. Хамгийн ойрын жишээ гэхэд Эрээний хил хаасан ч ядаж гурил, төмстэйгөө байгаа нь "Атрын III"-ын “буян” юм.

Монголд газар тариалангийн салбарт үр тарианы 1200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, нийт 60 мянган тариаланч, ногоочин ажиллаж байна. Мөн 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалт эрхэлж байна. Нийт газар нутгийн 73,5 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар. ДНБ-ий 31,2 хувийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэдэг гэхээр чамлалттай тоо. Цаашдаа хүссэн, хүсээгүй нарийн ногоо, жимсээ дотоодоосоо хангадаг болох, улаанбуудайн чанараа сайжруулахаас өөр аргагүй.  Хил хаангуут улс даяар нарийн ногоогүй болчихсон нь бодит үнэн. Тэгэхээр цаашдаа жимс, нарийн ногооны хэрэглээгээ дотоодоосоо хангахгүйгээр алсдаа өлсгөлөнд нэрвэгдэх ч эрсдэл нүүрлэж байна. Цар тахал дайн байлдаанаас үүдэлтэй дэлхий дахинд хоол тэжээлийн хомсдол нүүрлэж буй энэ үед хоёр их гүрний хувьд хавчуулагдсан амьдарч байгаа  монголчууд хүнсний аюулгүй байдал, хүнсний нөөцдөө анхаарах цаг болсон.

Тиймээс өвөл болохоор хүйтэн болдог гээд дан ганц Эрээнээс хамааралтай амьдарч болмооргүй.  Урин дулааны цаг нь богинохон, хүйтэн сэрүүн өдрүүд нь их. Ийм нөхцөлд өвлийн хүлэмжийг бодлогоор төрөөс дэмжихээс өөр аргагүй юм. Баталгаатай, эх орны хүнсэнд ургасан эрүүл ногоо, жимс идэх нь иргэдийн эрүүл мэндэд ч хэрэгтэй.  Нөгөө талдаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгоход хувь нэмэртэй. Тэр тусмаа улс орнууд хямрал, хүндрэлийг давах бэлтгэлээ базааж буй нөхцөлд идэх хоолоо дотроосоо хангахыг дэлхий дахины байдал ч сануулж байна. Энэ нь даяаршихаас гадна дангаарших шаардлагатай болж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нэрээр өч, төчнөөн тэрбум төгрөгийн  зээл олгож, харин дараа нь хүлэмжгүй, хүнс тэжээлгүй, мөнгө ч үгүй хоцрохгүйн тулд хяналтыг нь маш сайн бүрдүүлэх хэрэгтэй болов уу.

Хөдөө аж ахуйн салбарын дэмжлэгийн хүрээнд Засгийн газраас хүлэмжийн аж ахуй эрхэлдэг нэгжүүдэд эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлтийг аравдугаар сарын 5-наас тавдугаар сарын 1 хүртэл үзүүлэх, газар тариалангийн салбарт 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон. Хүүгийн зөрүүг төр хариуцах аж.

Гадагшаа экспортлоод гавьдаггүй юм аа гэхнээ импортын хэрэглээгээ бууруулж, үндэсний бүтээгдэхүүнтэй болох нь төрийн бодлого байх ёстой.  Монголчууд айлаас гуйхаар авдраа уудал гэдэг.

Монголчууд Халхголд хоёр га газарт цагаан будаа тариалдаг болоод удаж байна. Өнгөрсөн онд 10 тонн цагаан будаа хурааж авлаа гэх мэдээлэл цацагдсан.  Тэгэхээр цаашдаа цагаан будааны тариалалтаа бас нэмэгдүүлж, олон аж ахуйг оролцуулах шаардлагатай.  Өрсөлдөөн байж л монополийг хална.

Үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа бол хоол, хүнсний аюулгүй байдал болон нөөц.  Хөдөө аж ахуйн салбарт олгох зээлийн гол зорилго нь хүнсний хангамжаа л сайжруулах, нөөцлөх, нэмэгдүүлэх тухай юм. Эцэст нь хэлэхэд "Атрын IV" аян Л.Оюун-Эрдэнийн засгийн автор болох ёстой!

Б.БАТ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-18 203.91.115.55

Ядаж эхлээд тариагаа будаагаа зөв тарьж сурчихаад шинээр газар сэндийлбэл яасын? Хэдэн зуун мянган тонн будаа үтрэм дээрээ өвөлжсөн. Гэтэл одоо Оху-с 200 мянган тонн будаа импортлож тариалалтаа хийнэ гээд байна. Энэ чинь ямар учиртай юм бэ?

Avatar

Lavlaa 2022-03-18 139.5.216.193

Export gesen chimeg ug sonin bish Ekhnii eeljind ur taria , tums, khunsnii nogooniikhoo dotoodiin kheregtseeg TOGTVORTOI khangakh zorilt devshuulen kheregluulekh
Uvuliin khulemjiig tuvlursun gazar tushigluulen negdsen jurmaar barij irged, khorshood, buleguuded tureesiin jurmaar ashigluulakh ni ailiin khashaa gants negeer taraasnaas iluu ur duntei bolno (manegment, surgalt, us dulaanii khangalt, khamtiin khudulmur gekh met)

Avatar

Зочин 2022-03-18 66.181.161.10

Энэ хогын бодлогоо сэлэнгэ аймагт л битгий хэрэгжүүлээрэй гай гамшиг боллоо шдээ гишгэх явах газаргүй боллоо амьдрал хүндэрч байна

Avatar

GBP 2022-03-18 202.21.110.212

Хүнсний аюулгүй байдал хамгийн чухал!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж