2000 шил архи асгахын оронд урлагийн өдөрлөг зохиов

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

2000 шил архи асгахын оронд урлагийн өдөрлөг зохиов

2000 шил архи асгахын оронд урлагийн өдөрлөг зохиов

Сүржин мэдэгдэл хийж, Сүхийн талбайг спиртээр угаах ажил "бүтэлгүйтжээ". Архи асгах сураг сонссон иргэд ходоод, сэтгэлээ бэлдэж байгаагаа нийгмийн сүлжээнд хошигносон. Хошигнож, алиалсан иргэдийн дунд үнэн хэлсэн цөөнгүй хүн байсан нь лавтай. Тухайлбал, архины даруулга болгож, өргөст хэмх, хиамаа бэлдээд талбай дээр ирсэн хүмүүс сошиалаар лайв хийсэн. Гэлээ ч зарах төсөв, зарцуулагдах хүч хөдөлмөрөө бодсон ч энэ замбараагүй ажлыг иргэд эсэргүүцэх нь тодорхой. Ийм элгийн ажил санаачилж байснаас эрүүл мэнд, мэдлэг боловсролдоо анхаарах хэрэгтэй гэж зарим хүн бухимдсан.

Ямартай ч хоёр хоног дуулиан дагуулсан 2000 шил архи асгах  арга хэмжээ өнөөдөр /2022.3.18/ болсонгүй. Санаачлагч МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од олны шүүмжлэл, зэмлэл хүртээд өмнөх мэдэгдлээ олны анхаарал татах арга байсан гэж булзайруулав. Хоёр хоногийн өмнө архидан согтуурахтай тэмцэх талаар мэдээлэл хийхдээ, тэрбээр “архи бол идээний дээж биш” гэж шил архи асгаж үзүүлсэн юм.

Улмаар хөгшчүүл зэмлэж, залуусын анхаарлыг татсан архины өдөрлөг өөрчлөгдсөн. Архи асгахын оронд Сүхбаатарын талбайд өнөөдөр урлаг соёлын арга хэмжээ зохион байгууллаа. Тодруулбал, усан оргилуурын хэсэгт болсон “Open mic” арга хэмжээг зохиов. Уг өдөрлөг нь архины хэрэглээг бууруулах, баяр ёслолын үеэр согтууруулах ундаа хэрэглэхгүй байх уриалга гаргасан учир дэмжиж байгаа хүн бүхэн дуу хоолойгоороо нэгдэх боломжтой аж.

Өдөрлөгийн хүрээнд  зураг, лозон, танилцуулгын олон самбар бэлдсэн ч түүнийг нь сонирхох хүн байсангүй. Цэргийн баярын өдөр гадаа хүйтнийг ч хэлэх үү, дуу сонсч, дагаж дуулаад зогсох хүн олдсонгүй. Харин архи асгах ажлыг нь асууж сурсан хүн их байлаа.

Залуучуудын архины хэрэглээг бууруулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны нэг хэсэг гэдгийг зохион байгуулагчид онцолсон. Архидалтгүй баяр аяны хүрээнд 2022 оны турш хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Баасан гариг бүр спорт заалыг үнэ төлбөргүй болгох, баяр ёслолыг архидалтгүй тэмдэглэх, ажилтан, алба хаагчдыг архидалтын эсрэг сургалтад хамруулах зэргийг тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж