Оросууд Швейцарийн банкинд 213 тэрбум долларын оффшортой

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

Оросууд Швейцарийн банкинд 213 тэрбум долларын оффшортой

Оросууд Швейцарийн банкинд 213 тэрбум долларын оффшортой

Швейцарийн банкуудад Оросын 213 тэрбум ам.доллар бий гэж тус улсын банкируудын холбооноос тооцоолжээ. Швейцарь нь Оросын баячуудын оффшор баялгийн хамгийн том төв юм.

Тус улсын Социал демократ намын ерөнхийлөгч Маттеа Майер Оросын ерөнхийлөгч Путин болон түүний ойр дотны хүмүүсийн бэлэн мөнгөтэй тэмцэхийг уриалав. 213 тэрбумын ихэнх хэсгийг Кремльд үнэнч олигархиудын эзэмшдэг ажээ. Тэдний оффшор хөрөнгө нь дайныг санхүүжүүлэхэд тусалдаг тул мөнгөний эх үүсвэрийг хаахын тулд боломжтой бүхнийг хийх ёстой гэв.

Оросын үйлчлүүлэгчдийн эзэмшиж буй хөрөнгийн эзлэх хувь нь Швейцарийн банкуудад байршуулсан нийт хил дамнасан хөрөнгөний өчүүхэн бага хувь ажээ. Тодруулбал энэ нь нэг оронтой тооноос ч бага хувь эзэлж магадгүй гэж Швейцарийн банкируудын холбооноос мэдээлжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс үйлчлүүлэгчид хамгийн найдвартай гэж Швейцарийн банкинд мөнгөө хадгалдаг.

Швейцарийн хоёр том банк өнгөрсөн долоо хоногт Орост үзүүлэх хязгаарлагдмал эрсдэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Тус улсын хамгийн том банк “UBS”-ээс мэдээлэхдээ, өнгөрсөн оны сүүлээс хойш нийт 634 сая ам.долларын шууд эрсдэлийг бууруулсан гэв. Түүнчлэн хоёр дахь том банк “Credit Suisse”-ийн чинээлэг үйлчлүүлэгчдэд зориулж удирддаг хөрөнгийн 4 орчим хувь нь оросуудынх ажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж