SOS: 3 жилийн хугацаанд 449 хүүхэд нас барав

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

SOS: 3 жилийн хугацаанд 449 хүүхэд нас барав

SOS: 3 жилийн хугацаанд 449 хүүхэд нас барав

Согтуу жолооч, эцэг эхийн хайхрамжгүй хэнэггүй зангаас болж бага насны хүүхэд гэмтсэн, амиа алдсан  гэх аймшигт мэдээ өдөр алгасалгүй дуулдах болов. Сүүлийн гурван жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 1817 хүүхэд гэмтэж, 166 хүүхэд нас баржээ. Тодруулбал, 2019 онд 49, 2020 онд 61, 2021 онд 51 хүүхэд амиа алдсан байна. Цаашлаад цоожтой хаалганы цаана үлдсэн бэртсэн, гэмтсэн хүүхдүүдийн тоог нэмж тооцвол сэтгэл эмзэглүүлэм тоо гарах нь ойлгомжтой.  Томчуудын хариуцлагагүй, хаана, хаанаа хууль дүрэм, журмаа биелүүлдэггүй хандлагын золиосонд олон хүүхэд амь, нас эрүүл мэндээрээ хохирч байна.   Хэрэв хүүхдээ анзаарч, жаахан сэрэмжтэй байсан бол 166 бяцхан зүрх зуурдаар амиа алдалгүй инээд цалгиулан тоглож байх байсан биз. 

14 ХҮҮХЭД ХАШААНДАА ТОГОЛЖ БАЙГААД ЭНДСЭН

Тээврийн цагдаагийн албаны урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат “Хүүхдүүд гэр, сургууль, цэцэрлэгийн ойролцоо зам тээврийн осолд өртөж байна. Тухайлбал, хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулдаг. Эсхүл хүүхэд гарцаар гардаггүй, машины урдуур гэнэт гүйх  зэрэг үйлдэл гаргадаг. Хэдийгээр 2021 онд хөл хорио тогтоосон байсан боловч ослын тоо бууралгүй өмнөх оныхтой ойролцоо гарсан. 2021 онд ослын улмаас 51 хүүхэд амиа алдсан. Үүнээс 14 хүүхэд  хашаандаа тоголж байгаад энджээ. Өөрөөр хэлбэл, эцэг эх, хамаатан садан нь машинаа ухраахдаа хүүхдийг харалгүй дайрч хөнөөсөн байна.  Нэгэн жишээ хэлэхэд, Сэлэнгэ аймагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  гурван хүүхдээ машинд авч яваад осолдож, хоёр хүүхэд газар дээрээ  амиа алдсан. Тиймээс эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах шаардлагатай” гэдгийг онцлов.

Өөр нэгэн тоо баримт дурдахад, Гэмтэл согог судлалын үндэсний төвд /ГССҮТ/  сүүлийн гурван жилийн хугацаанд ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн  157 мянган хүүхэд бүртгэгдсэнээс 333 хүүхэд нас баржээ. Тодруулбал, 2019 онд 24 мянга,  2020 онд 28 мянга, 2021 онд 29 мянган хүүхэд гэмтсэн байна

Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилийн хугацаанд авто осол, ахуйн хүрээний ослын улмаас 449 хүүхэд нас баржээ.  Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь аюулын харанга дэгдэхэд ойрхон байна гэдгийг албаныхан халаглан ярьцгаах болов.  Хамгийн сүүлд гэхэд, гуравдугаар сарын 9-нд Баянгол дүүрэгт 28 настай эмэгтэй том хүүхдээ сургуулиас авахаар 10 сартай хүүхдээ гэртээ паарнаас уяж үлдээсэн. Харамсалтай нь хүүхэд  боомилогдож нас барсан. ГССҮТ-өөс 0-18 насны хүүхдүүд гэртээ амьсгал боогдох, амиа хорлох,  эсхүл түлэгдэж нас бардаг гэдгийг хэлж байна.

Угтаа үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нь эцэг эх бүрдүүлэх үүрэгтэй.  Гэвч ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн стрессийн хамгийн том хохирогч нь хүүхдүүд болсоор.  Энэ мэт олон асуудлаас болоод хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл, амьдралын баталгаа хөсөр хаягдаж байна. Хүүхдээ хайрлан хамгаалъя, балчир үрсийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлмээр байна гэж  иргэнээсээ авахуулаад удирдах албан тушаалтан, УИХ-ын гишүүд, сайд дарга нар хүртэл дуу нэгтэй ярьдаг. Өнөөдөр төр, засгийн эрхмүүд, холбогдох байгууллагынхан хүүхдийн ирээдүйн төлөө халаасаа хоослоход ч бэлэн мэтээр цэцэрхэж, дуу нэгтэйгээр “за” гэж хэлдэг. 

Хүүхдийн төлөө сайхан уриа лоозон барьсан эрх мэдэлтнүүдэд хойч ирээдүй болсон хүүхдүүд маань ямар орчинд өсч торниж байгаа нь огтоос хамаагүй биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж