Бээжингээс Москвад цэргийн тусламж үзүүлнэ гэснийг үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

Бээжингээс Москвад цэргийн тусламж үзүүлнэ гэснийг үгүйсгэв

Бээжингээс Москвад цэргийн тусламж үзүүлнэ гэснийг үгүйсгэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон Хятадын дарга Ши Жиньпин нар өнөөдөр /2022.03.18/ утсаар ярина гэж Бээжингийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдлээ. АНУ, Хятадын харилцаанд Москва чөдөр тушаа болж буй эгзэгтэй цаг үед дараах уриалгыг Цагаан ордноос гаргажээ.

Хятад улсаас Орост цэргийн дэмжлэг үзүүлэх асуудал дээр Вашингтон шүүмжлэлтэй хандаж буй. Энэ нь Бээжин болон барууны засгийн газар хоорондын ан цавыг эрс томруулсан үйлдэл болох юм. Хэрвээ Хятад улсаас Владимир Путины өдүүлсэн дайнд материаллаг дэмжлэг үзүүлбэл сөрөг үр дагаварт хүрнэ гэдгийг Жо Байден анхааруулсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Ерөнхийлөгч Байден маргааш Ши Жиньпинд хандан үг хэлнэ. Оросын түрэмгийллийг дэмжсэн аливаа үйлдлийнхээ хариуцлагыг Хятад улс хүлээх болно. Тэд цэрэг техникийн хэрэгслээр Орост туслах талаар бодож байгаад бид маш их санаа зовж байна. Хятад улс олон улсын дүрмийг сахих үүрэгтэй ч энэ удаад эсрэг чиглэлд явж буй бололтой” гэжээ.

Синьхуа агентлагаас мэдээлснээр уг дуудлага Бээжингийн цагаар өнөө орой болно.

Италийн нийслэл Ромд өнгөрсөн Даваа гаригт Хятад, АНУ хоёр улсын дипломатчид уулзсан. Тэд долоон цагийн турш хэлэлцээ хийх үеэрээ өнөөдрийн дуудлагыг тохиролцсон байна. АНУ-ын албаны хүмүүсийн хэлснээр өнөөдрийн яриа хэлэлцээ ширүүхэн болж болзошгүй ажээ.

Харин Бээжин Москвад цэргийн тусламж үзүүлнэ гэсэн мэдээллийг Хятадын Гадаад хэргийн яамнаас үгүйсгэж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж