АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварценеггер өчигдөр Оросын ард түмэнд хандаж, Украинд болж буй халдлагын талаар ташаа мэдээлэл авахгүй байхыг сануулжээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан дайныг зогсоохыг хүссэн байна.
Холливудын од Шварценеггер твиттер хуудсандаа нийтэлсэн есөн минут видео бичлэгтээ, "Кремль Оросуудад зориудаар худал мэдээлэл тарааж, Украиныг довтлох нь зөв зүйл мэт ярьж байна" гэжээ. Оросын хувьд Украинд хийж буй түрэмгийллээ тусгай цэргийн ажиллагаа гэж нэрлээд буй.
Шварценеггер тус твиттер бичлэгээ “Би Оросын ард түмэнд хайртай.Тиймээс үнэнийг хэлэх хэрэгтэй” гэж гарчигласан аж. Мөн тухайн бичлэгтээ "Украин энэ дайныг эхлээгүй. Үндсэрхэг үзэлтнүүд, нацистууд ч эхлүүлээгүй. Энэ бол Оросын ард түмний дайн биш" гэж хэлээд тус улсын ерөнхийлөгч Зеленскийг еврей хүн гэдгийг нэмж тэмдэглэжээ.
Шварценеггер мөн Оросын дайчин хөвгүүд маш олноор амиа алдаж байгааг удирдагчид нь хэлэхгүй нуун дарагдуулж, худлаа хэлж байгааг онцолсон байна.
Эх сурвалж: South China Morning Post
Холбоотой мэдээ