Рианна охинтой болох уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

Рианна охинтой болох уу?

Рианна охинтой болох уу?

Тэрбумтан дуучин Рианна Лос-Анжелес хотноо “Target store” дэлгүүр хэсч яваа нь папараццид өртжээ. Тус дэлгүүрт тэрбээр хүүхдийн хувцасны тасгаар орж, охин хүүхдийн хувцас ихэвчлэн сонирхсон нь олны анхаарлыг татжээ. Улмаар түүнийг охин хүүхэд тээж буй гэх шум дэгдэв.

Өдгөө 33 настай Рианна найз залуу, реппер “A$AP Rocky”-гоос анхны хүүхдээ тээж буй бөгөөд төрөх хугацаа нь ойртжээ.

Рианна хөл хүнд болсноо зарласнаас хойш бондгор гэдсээрээ “гангарах” болсон. Тэрбээр гоо сайхан, арьс арчилгаа, дотуур хувцасны брэндүүдээ гаргаснаар амжилтад хүрч, тэрбумын хөрөнгөтэй болсон юм.

Тэрбээр “Elle” сэтгүүлд ярихдаа, “Би өглөө сэрээд, Ооох Би хувцаслах ёстой гэж үү? гэж боддог үедээ явж байна. Бүх зүйл надад сорилт болж эхэлсэн. Нүүрээ будах, яаж хувцаслах вэ гэдэг хүртэл. Гэхдээ би сорилтод дуртай” гэсэн байна.

Рианна жирэмслэлтийн сүүлийн гурван сардаа орсноос хойш гэдсээ халхлахаа больсныг хүмүүс дэлхий дээр ганцаараа жирэмсэн мэт аашилж байна гэж шүүмжлэх болсон юм.

Рианна найз залуутайгаа долоон жилийн турш найз, нөхрийн харилцаатай байсны эцэст 2020 оноос болзож эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж