Ангараг гариг дээр амьдрал байгаа шинж тэмдгийг хайх зорилготой Европын анхны роверыг хөөргөх ажиллагааг түр зогсоолоо гэж Европын сансар судлалын агентлаг өчигдөр мэдэгдэв.
Европын сансар судлал агентлаг (ESA) болон Оросын Роскосмостой хамтран бүтээсэн “ExoMars Rover” энэ оны есдүгээр сард Ангараг гариг руу явахаар төлөвлөж байсан. Гэвч “ESA” өнгөрсөн сард Оросоос Украин руу довтолсноос болж, Роскосмостой хамтран ажиллах магадлал багасна гэж мэдэгдэж байв.
Тэгвэл тус төслийн хүрээнд “ESA” Парис хотноо өнгөрсөн хоёр хоногт хуралдаж шийдвэрт хүрчээ. Тус шийдвэр нь Оросоос Украин руу түрэмгийлснээс болж хамтын ажиллагаагаа түр зогсоох боллоо. Сансар судлалын агентлаг мэдэгдэлдээ "Украины эсрэг түрэмгийллийн улмаас хүний амь үрэгдэж, эмгэнэлт үр дагавар гарсанд гүнээ харамсаж байна. Сансар огторгуйн шинжлэх ухааны судалгаанд үзүүлэх нөлөөллийг хүлээн зөвшөөрч, “ESA” гишүүн орнуудын ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг бүрэн дагаж мөрдөхөөр боллоо" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ