Ази, Африкийн хөгжлийг дэмжих
сангийн хамт олон амьжиргааны
баталгаажих төвшингөөс
доогуур орлоготой 70 гаруй өрхийн хүүхдүүдэд
арван жилийн турш сар бүр гурван сая төгрөгийн тусламж үзүүлсээр иржээ. “Ертөнцийн хүүхэд бүр сурч боловсрох, хүмүүжих эрхтэй.
Дэлхийн нийтийн ядуурал өсвөр үеийнхний боловсролоос хамаарна” гэж дээрх хөгжлийн сангийн төлөөлөгчид үздэг аж. Тус
сангийнхан өчигдөр “Яргуй” цэцэрлэгт сурч, хүмүүжиж байгаа 62
хүүхдэд хичээлийн хэрэгсэл
болон хувцас зэрэг эд материалын тусламж үзүүлсэн байна.
Дашрамд сонирхуулахад, тус сангийн хамт олон цас зудтай байгаа Завхан аймгийн
зарим сумдад тусламжийн гараа сунгаж байгаа аж.

Б.Цэцэг