ЭМЯ-наас өгсөн өнөөдрийн /2022.03.18/ мэдээллээр 654 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 77 шинэ тохиолдол бүртгэгдсэний 57 нь нийслэл Улаанбаатарт, 20 нь орон нутагт илэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 654 хүн хэвтэн эмчлүүлж буйн 26 нь жирэмсэн эмэгтэй, 143 нь хүүхэд байна. Мөн биеийн байдал нь хүнд 76 хүн байгаа бол нэн хүнд 16 хүн байна. Цар тахлын халдварын улмаас өнгөрсөн 24 цагт хүн нас бараагүй байна.
Ц.ХОНГОР