Жеймс Уэбб дуран хүлээлтээс давсан үзүүлэлт үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

Жеймс Уэбб дуран хүлээлтээс давсан үзүүлэлт үзүүллээ

Жеймс Уэбб дуран  хүлээлтээс давсан үзүүлэлт үзүүллээ
Туршилтын од 2MASS J17554042+6551277.

Америкийн сансрын агентлаг Жеймс Уэбб сансрын  дуран туршилтын ажилдаа  томоохон амжилт үзүүлжээ. Инженерүүд 10 тэрбум ам.долларын өртөгтэй ажиглалтын төвийг ашиглан туршилтын од дээр Жеймс Уэбб дурангаа бүрэн төвлөрүүлж чадсан гэж мэдэгдэв. Тус үйл ажиллагаа нь хүлээлтийг давсан гайхалтай үзүүлэлтийг харуулсан гэжээ.  Тухайн үзүүлэлтийг гаргаж авахыг тулд Жеймс Уэбб толин тусгалыг хүний үс мэт нарийн болгох шаардлагатай байдаг аж.

Гэхдээ эхний туршилт амжилттай болсон ч Америкийн сансрын агентлаг цаашид улам их ажил хүлээж байгааг онцолсон юм. Жеймс Уэббийн оптик элементүүдийг хөгжүүлэх ажлыг удирдаж байсан NASA-гийн инженер Ли Файнберг анхны зөв фокустой зургийг гаргаж чадсанаар гайхалтай дүрсийг буулгасан гэжээ. Тэрбээр сэтгүүлчдэд "Та одны дифракц болон гэрлийн тусгалд гарах үзүүрүүдийг харахаас гадна нягт төвлөрч буй бусад одод болон олон сонирхолтой бүтцийг харж болно"  гэж ярьжээ.

Эх сурвалж: bbc 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж