Эммануэль Макрон дахин ерөнхийлөгчөөр сонгогдох уу

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

Эммануэль Макрон дахин ерөнхийлөгчөөр сонгогдох уу

Эммануэль Макрон дахин ерөнхийлөгчөөр сонгогдох уу

Францын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх сард болно. Одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макрон дахин нэр дэвших гэж байгаа бөгөөд хэрвээ ялбал үндэсний эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх тухай саналуудаа танилцууллаа. Тэрбээр өчигдөр /2022.03.17/ сонгуулийн кампанит ажлынхаа арга хэмжээг зохион байгуулж, ирэх таван жилийнхээ алсын харааг дэлгэрэнгүй тайлбарлав.

Эммануэль Макрон тэгш бус байдалтай тэмцэж, Орос Украины дайны улмаас үүсээд буй дэлхий дахины хямралд Францын үзүүлэх хариу үйлдлийг сайжруулахаа амлав. Мөн тэтгэврийн шинэчлэлийн ажлыг урагшлуулна гэлээ. Францад шинэ бодлогын дагуу залуу наснаасаа ажиллаж эхэлсэн иргэд 65 наснаас өмнө тэтгэвэрт гарах боломжтой байдаг. Энэ нь эрх баригчид болон иргэдийн дунд багагүй маргаан дагуулсан асуудал юм. Макроныг засгийн эрхэнд гарах үе буюу 2017 онд тус улсын ажилгүйдлийн түвшин 10 гаруй хувьтай байсан бол саяхан 7.4 хувьд хүрчээ. Ирэх таван жилд ажилгүйдлийн түвшинг дахин бууруулж, бүрэн ажил эрхлэлттэй болгох амлалтыг Макрон өгчээ.

Макрон мөн Францын армид хөрөнгө оруулалт үргэлжлүүлэн хийж, сургууль, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдалтай тэмцэнэ гэв. Түүнчлэн татварыг 15 сая еврогоор бууруулахаа амлав.

Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт дөрөвдүгээр сарын 10-нд болно. Түүнээс өмнө ямар ч телевизийн мэтгэлцээнд орохгүй гэж Макрон хэлжээ. Харин хоёр дахь шатны санал хураалт дөрөвдүгээр сарын 24-нд болох юм.

Францын дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд Эммануэль Макроноос гадна 11 хүн нэр дэвшжээ. Нэр дэвшигчид гуравдугаар сарын 4-нөөс өмнө дор хаяж 500 хүний гарын үсэг цуглуулах ёстой байсан. Гарын үсгийн тоогоор Макрон хоёрт бичигдэж буй бол Францын улстөрч, бүсийн зөвлөлийн ерөнхийлөгч албан тушаалтай Валери Пекресс тэргүүлжээ. Мөн хуульч, улстөрч Марин Ле Пен, улс төрч, улс төрийн сэтгүүлч Эрик Земмор, Үндэсний ассамблейн гишүүн Жан Люк Меленшон нар гарын үсгийн тоогоороо дээгүүр орж байна.

Эх сурвалж: EURO NEWS, POLICY INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж