НЭМЭЛТ:
МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН:
-МАН-ын бүлэг ээлжит бус хурал хийсэн. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байна. Тиймээс холбогдох хүмүүсийн мэдээллийг сонсох хэрэгтэй гэж бүлэг үзээд Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын мэдээлэл, мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо.
ОХУ, Украины дайн эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа, мөн экспорт, импорт сүүлийн үед буурсан энэ үед ойрын үед ямар гарц байна вэ гэдгийг ярилцаж бүлгийн хурал хийсэн. Бүлгийн хурлаас хурдтай шийдвэр гаргах шаардлагатай байна.
Засгийн газар Монголбанк шуурхай ажиллах хэрэгтэй байна. Тиймээс УИХ, Засгийн газраас ажлын хэсэг яаралтай гарган ажиллах хэрэгтэй гэдэг шийдлийг бүлгээс гаргасан.
Валютын ханш өсөх магадлал бий болж, бараа бүтээгдэхүүний олдоц буурч, инфляци өсөх хандлагатай байна. Тиймээс бүх ажлыг том зургаар нь авч үзэх шаардлагатайг бүлэг ярилцсан.
УИХ-ын намын бүлгүүд Даваа гариг болгон хуралдах хуваарьтай. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.03.18/ цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Эх сурвалжаас өгсөн мэдээллээр МАН-ын бүлэг Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар хуралдаж байгаа аж. Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй гэх дуулианд МАН нэр бүхий гишүүд холбогдсон. Эргэн сануулахад энэ долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох талаар хэлэлцсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Холбоотой мэдээ