Эцэг эхийгээ байхгүйд хүү нь Украинд байлдахаар явжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

Эцэг эхийгээ байхгүйд хүү нь Украинд байлдахаар явжээ

Эцэг эхийгээ байхгүйд хүү нь Украинд байлдахаар явжээ

Шотландад  граж эзэмшдэг  Адам Эннис Украины армитай мөр зэрэгцэн, зэвсэглэн тулалдахаар шийдсэн байжээ. Тиймээс Эннис гэр бүлийнхээ санааг зовоохгүй тулд эцэг эхийгээ олон хоногоор амралтад явсан хойгуур нь Украинд очсон байна. Эцэг эх нь тухайн үед хүүгээ Украин явах шийдвэр гаргасан гэдгийг  мэдээгүй байжээ. Тэд амралтаас буцаж ирэх үедээ хүү Эннисийнх нь найз нисэх онгоцны буудлаас тосоход л бүх зүйлийг мэджээ.

Өмнөд Ланаркшир мужийн Биггараас гаралтай 35 настай Адам Эннис  одоо дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 50 хүний бүрэлдэхүүнтэй ангид нэгдэж,  Киевийн гудамж талбайг хамгаалж байна. Түүний эцэг Брайан “BBC Scotland”-д өгсөн ярилцлагадаа хүү нь  юу хийснийг  мэдээд үнэхээр цочирдсон гэж хэлжээ. Брайан ярилцлагадаа "Эхнэр бид хоёр амарч байсан болохоор юу болсныг  хэлэхэд хэцүү байна. Бид Тайландад амьдардаг охинтой. Тэнд гурван сар байсан. Адам биднийг нисэх онгоцны буудлаас тосох ёстой байсан" гэж ярьжээ. Мөн хүү Эннисийн найз нь нисэх онгоцны буудалд анх тосохдоо тодорхой мэдээлэл хэлж өгөөгүй байсан ч гэрт нь очоод хүү нь Украин явсныг хэлжээ. Брайан тус мэдээг сонсоод нэн даруй хүү Эннисрүүгээ ярихад тэрбээр аль хэдийн цэргийн ангид буу үүрсэн зогсож байв.

Адам Эннисийн гарааш

Их Британийн гадаад хэргийн яам албан ёсны веб хуудаснаа Украин руу  зорчихгүй байхыг зөвлөсөн ба  “Хэрэв та Украины зүүн хэсэгт тулалдах, мөргөлдөөнд оролцож буй хүмүүст туслах зорилгоор явсан бол таны үйл ажиллагаа Их Британийн терроризм болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзнэ. Танд эрүүгийн хэрэг үүсгэх магадлалтай тул Украин руу  зорчихгүй байхыг хүсье”  гэж бичсэн байжээ. Тиймдээ ч Эннисийн гэр бүл хүүдээ тун их санаа зовж байгаа юм. Учир нь Шотланд улс 1701 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Английн вант улстай нэгдэж, өдийг хүртэл Их Британийн хууль тогтоомжийг дагадаг аж.

Эннис сүүлийн хоёр долоо хоногийн турш Украинд Оросын түрэмгийллийг зогсооход туслахын тулд ажиллажээ. Тэрбээр цэргийн ямарваа нэгэн туршлагагүй нэгэн юм.

Эх сурвалж: bbc

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж