Оросын олигархийн дарвуулт хөлөг Норвегит гацжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

Оросын олигархийн дарвуулт хөлөг Норвегит гацжээ

Оросын олигархийн дарвуулт хөлөг Норвегит гацжээ

Оросын олигархи Владимир Стржалковскийн эзэмшдэг “The Ragnar” дарвуулт хөлөг онгоц хоёрдугаар сарын 15-наас хойш Норвегийн Нарвик боомтод гацсан байна. Учир нь түүнд хэн ч шатахуун зарахгүй байгаа аж. Орон нутгийн шатахуун нийлүүлэгчид Оростой холбоотой аж ахуйн нэгжүүдэд туслахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ. “Бид яагаад тэдэнд туслах ёстой гэж. Тэд өөрсдөө сэлүүрдээд юм уу, дарвуул ашиглаад явж болно” гэж Holmlund Oil Service-ийн ерөнхий менежер Свен Холмлунд NRK-д ярьжээ.

Владимир Стржалковский нь КГБ-ийн төлөөлөгч байсан ба Владимир Путинтэй ойр дотно холбоотой. Тэрбээр Европын холбооны хоригт ороогүй олигархи юм. Мөн Норильск Никель уул уурхайн компанийн тэргүүнээр ажиллаж байсан.

“Биднийг ийн ялгаварлан гадуурхаж байгаа нь туйлын шударга бус байна. Бид 16 хүний бүрэлдэхүүнтэй, багийн гишүүдийн дунд орос хүн байхгүй. Бид эзэнтэй ямар ч хамаагүй” гэж дарвуулт онгоцны ахмад Роберт Ланкестер хэлжээ.

“The Ragnar” дарвуулт хөлөг нь 68 метр урттай бөгөөд цанаар гулгах төхөөрөмж, дөрвөн цанын скутер, аварга том гулсуур зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдтэй гэж "Boat International" мэдээллээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж