УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр парламент барьцаанаас гарна

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр парламент барьцаанаас гарна

УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр парламент барьцаанаас гарна

Хаврын чуулган эхэлж улс төр “амь”хөдөлгөөнд орж эхэллээ. Энэ удаагийн хаврын чуулганаар гурван асуудалд анхаарч ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон. Спикерийн үгнээс дүгнэхэд гишүүдийн тоог болон давхар дээлний тоог нэмэх, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үргэлжлэх бололтой. Тэрбээр “Маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая иргэнтэй болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж.

Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөллийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсон гэдгийг Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр улс төрийн намуудын саяхны зөвлөгөөнөөр улс төрийн намууд санал нэгтэйгээр гаргасныг энд онцлон тэмдэглэж байна.

УИХ-ын гишүүдийн тоо нийт иргэдийн тоондоо цөөдөж, төлөөлөх зарчмаа хэрэгжүүлэх боломж багассан. Үүнийг Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд дурдсан. Анх 76 гишүүнтэй болж байх үеэс хойш хүн амын тоо 1.6 дахин нэмэгдсэн" гэж мэдэгдсэн. Түүний энэхүү мэдэгдэл нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх мөн олон сарын хугацаанд яригдаж улс төрийн хүрээнд маргаан дагуулаад байсан "давхар дээл"-ийг зөвшөөрөх зэрэг асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ " гэсэн юм.

Тэгэхээр МАН Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэх асуудлыг бодитой ажил хэрэг болгох магадал өндөр байна. Угтаа  гишүүдийн тоог нэмэх асуудал шинэ сэдэв биш юм. Тухайлбал, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр гишүүдийн тоог 99 болгох санал асуулга явсан ч  босго “даваагүй” унасан. Харин энэ удаагийн хаврын чуулганаар давхар дээлтэй сайд нар болон гишүүдийн тооны асуудлыг нэмэхээр эрх мэдэлтнүүд тохирчээ. Эрх баригчид тохирно гэдэг энэ шинэчлэлт явагдана гэсэн үг.

Спикерийн хэлсэнчлэн гишүүдийн тоог нэмэх нь тийм ч амар биш. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд бүх нийтийн санал асуулга, эрдэмтэн судлаачдын зөвлөгөөг тусгах гээд ажиллагаа ихтэй аж. Гэхдээ УИХ-д суудалтай намууд гишүүдийн тоог нэмэх, Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхийг дэмжиж санал нэгтэй байгаа гэнэ.

ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ НЬ ЗӨВ ҮҮ 

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриа гарахад нийгэмд талцал үүсдэг. Зарим нь авлигачдын тоо нэмэгдэнэ гэж шүүмжилдэг бол зарим нь параментын чадамж сайжирна гэж тайлбарладаг.  Тэгвэл гишүүдийн тоог нэмэх хэд хэдэн шалтгаан бий аж.  УИХ-ын хуралдааны зарим нэг шийдвэр, баталж буй хуулийн ирц асуудалтай байдаг. Нэг хэсэг нөхөд хэний ч хяналтгүй сууж байгаад өөрт ашигтай, өрөөлд хохиролтой хуулийг батлах боломж бүрддэг нь нууц биш юм. Мөн УИХ 76 гишүүнтэй байгаагаас аливаа асуудлыг ердийн олонхоор шийдвэрлэх, хэт цөөн гишүүн хууль батлах, аль нэг нам, хувь хүнээс хэт хамааралтай байх, парламент давжаарах сөрөг нөлөөллүүд үүссээр байна.  УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 39 нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, ердөө 20 гишүүний саналаар /гуравны нэгээс бага/ хууль батлах боломжтой болсон нь чанаргүй, амьдралд буухааргүй, тогтворгүй, үр нөлөөгүй хууль гаргах сөрөг үр дагаврыг бий болгож байгаа аж.  Тиймээс гишүүдийн тоог нэмснээр УИХ-аас гарч буй бусад шийдвэрийг чанартай, үр нөлөөтэй болгох, эрх баригчдын бүлэглэл, лобби багасч эрх мэдлийн төвлөрөл саарах эерэг  нөлөө гарна гэдгийг судлаачид хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж