Молдав дахь сайн дурынхан Украины хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

Молдав дахь сайн дурынхан Украины хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгуулжээ

Молдав дахь сайн дурынхан Украины хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгуулжээ

Украинтай хиллэдэг Молдавын нэгэн тосгоны иргэд эх орноосоо дүрвэсэн, хүүхэдтэй хүмүүст тусламж үзүүлж байна. Паланка тосгон дахь сайн дурынхан Украины дүрвэгсдийн хүүхдүүдийг түр харах цэцэрлэг байгуулжээ. Ингэснээр  дүрвэгсэд цаашид очих аюулгүй газар хүргэх автобусыг хүлээж байхдаа амар тайван байх болно гэж тосгоныхон үзэж байна. Цэцэрлэг нь живх, хүүхдийн ор зэрэг хүүхдийн хэрэгслээр хангагдсан.

Украины өмнөд хэсгийн Одесса хотоос зугтсан 39 настай эмэгтэй долоон настай охиныхоо хамт Герман руу дүрвэж байхдаа тус цэцэрлэгт хүүхдээ түр харуулж байжээ.  Ээж нь тус цэцэрлэгийн хүмүүст дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Өөрийн гэсэн гурван хүүхэдтэй сайн дурын ажилтан хэлэхдээ, зарим эхчүүд олон км алхсан тул цэцэрлэгийн ажилчид хүүхдийг нь асарч байх хооронд амарч болох юм байна. ОХУ-ын түрэмгийллийн дараа Украиний 3 сая гаруй хүн дүрэвсэн. Дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэж НҮБ мэдэгдэв.

Эх сурвалж:NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж