“Монгол цэргийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх”

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

“Монгол цэргийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх”

“Монгол цэргийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх”

Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ Офицеруудын ордноо боллоо.

Баярын хурлыг нээж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлсэн юм.

Тэрбээр, “Монгол цэргийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх. Монголчууд эрт цагаас цэрэг-захиргааны нэгдмэл тогтолцоотой байж, газар нутаг, тусгаар тогтнолоо цэргийн хүчээр хамгаалсаар ирсэн” гэдгийг онцолж, Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг биелүүлж яваа эрхэм хамтран зүтгэгч бүгдийн баярын өдөр төдийгүй улс орны тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрс, эх оронч охид хөвгүүдийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэхбахархал хүндэтгэлийн өдөр байдаг” гэв.

Сайд хэлсэн үгэндээ, дэлхийн улс орнуудын цэрэг-батлан хамгаалах бодлого, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлагыг ухаалгаар мэдэрч эрх зүйн тогтолцоогоо төгөлдөржүүлэх, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэх, улс орны стратегийн бүтээн байгуулалт болон энхийг дэмжих ажиллагааны оролцоог өргөжүүлэх, цэргийн алба хаагчдынхаа нийгмийн хамгаалал, эрх зүйн байдлыг сайжруулах хэрэгцээ шаардлага чухлаар тавигдаж байгааг мөн онцолсон.

Үүний тулд Батлан хамгаалахын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, улам төгөлдөржүүлэхийн тулд голлох хуулиудаа шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шат дараалан хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэдгээ ч дуулгалаа. Тодруулбал,  “Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Цаашид ч тодорхой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах аж.

Мөн Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан хэд хэдэн ажил төлөвлөжээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, оролцоо чадавхийг өргөжүүлэх, үүрэг гүйцэтгэсэн туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, энхийг сахиулагчдын үйлсийг олон нийтэд сурталчлан таниулж, алдаршуулах, олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах зэрэг олон талт ажил, арга хэмжээг энэ онд хэрэгжүүлнэ гэв.

Цаашлаад Монгол Улсын төр, засгаас дэвшүүлж байгаа бодлого, зорилтын дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, Цэргийн хээрийн II шатны эмнэлгийг шинээр оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэжээ.


Баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг болон БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцсон. Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан бие бүхэлдэхүүний төлөөлөлд салбарын шагнал гардуулан өглөө.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан 3 дугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр ёслон тэмдэглэж ирсэн бөгөөд 2011 оноос “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж