ФОТО: Г.Болорт Бригадын генерал цол хүртээлээ

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

ФОТО: Г.Болорт Бригадын генерал цол хүртээлээ

ФОТО: Г.Болорт Бригадын генерал цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.03.18/ 10:00 цагаас цэргийн дээд цол, 11:30 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулна. Энэ үеэр Монголын анхны эмэгтэй генерал цолыг Батлан хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болорт хүртээлээ.
Ганболд овогтой Болор нь сонсогч байхаасаа сурлага, эрдэм мэдлэг боловсролоороо тэргүүлж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, хугацаанаасаа өмнө дэслэсч цолоор шагнуулж, курсийн орлогч, Цэргийн их сургуулийн Сонсогчдын холбооны дарга зэрэг сонгуульт ажлуудыг сайн гүйцэтгэж үеийн сонсогчдоо удирдан манлайлж захирагч, дарга нараас цөөнгүй удаа сайшаагдаж байсан.

Ингээд түүний товч намтраас танилцуулъя.

  • Түүнийг Ганболдын Болор гэдэг.
  • Тэрбээр 1994 онд нийслэлийн 10 жилийн 33 дугаар сургуулийг төгссөн.
  • Цэргийн Их сургуульд сонсогчоор элсч, 1999 онд Цахилгаан холбооны инженер, командын офицер мэргэжлээр төгсчээ.
  • Хурандаа Г.Болор нь олон тохиолын анхдагч бас манлайлагч офицер.
  • Тэрбээр цэргийн сургуулийн анхны зургаан эмэгтэй сонсогчдийн нэг.
  • АНУ-ын Нисэх хүчний команд штабын коллежийг төгссөн анхны монгол эмэгтэй офицер.
  • НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер.
  • НҮБ-ын Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ийн UNMISS ажиллагааны  хүчний штабын холбооны хэлтсийн даргаар ажилласан анхны эмэгтэй.
  • Өмнөд судан улсын иргэний дайны үед хүчний штабын удирдлагын холбоог тасалдуулахгүй түүхэнд анх удаа Нил мөрөн дээрх усан тээврийн холбоог амжилттай зохион байгуулж халдлагад өртсөн тээврийн усан онгоцнуудтай шуурхай холбоонд орж, байрлалыг тогтоон авран гаргах ажиллагааг явуулах үндсийг хангаж олон арван энхийг сахиулагчдын амь насыг аврахад хувь нэмэрээ оруулсан юм.
  • Хурандаа Г.Болор нь ҮБХИС-д холбооны багш, Гадаад хэлний сургалтын төвийн дарга, сургалтын албаны дарга, дэд захирал, сургалтын хэлтсийн дарга.
  • Өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ үлгэрлэн манлайлж яваа өнөө үеийн боловсролтой, дайчин эмэгтэй судлаач, сурган хүмүүжүүлэгч.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж