Танан Гарьдын эрс шинэчлэл, ирэх улирал амжилт авчрах уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Танан Гарьдын эрс шинэчлэл, ирэх улирал амжилт авчрах уу?

Танан Гарьдын эрс шинэчлэл, ирэх улирал амжилт авчрах уу?

Дээд лигийн аваргаар сүүлийн хоёр улирал дараалан тодроод байсан "Алдар Танан Гарьд" баг энэ улирал плей-оффыг эрт орхиж, хөгжөөн дэмжигчдээ гонсойлгосон. Үүнээс гадна тус багийн ахлах дасгалжуулагч Ч.Ижилболд ажлаа хүлээлгэн өгч, шинэ аялалаа эхлүүлнэ гэдгээ зарлав. Тэгвэл О.Баярцогт дасгалжуулагч түүний үлдээсэн орыг залгамжилж, "Алдар Танан Гарьд"-ыг удирдах болсон талаар өнөөдөр/2022.03.17/ мэдээлэв. "Этүгэн Баянгол Ирвэсүүд" багийг удирдаж байсан тэрбээр ганцаараа ч бус А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн, С.Мөнхбаатар, С.Анхбаяр зэрэг Монголын өнөө цагийн шилдэг залуу тоглогчдын хамт багт нэгдсэн аж.

Алдар Танан Гарьд багийн мэдэгдэлд “Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт "Танан Гарьд" багийн ерөнхий дасгалжуулагч болов. А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн, С.Мөнхбаатар, С.Анхбаяр нар "Танан Гарьд" багт нэгдэв. "Танан Гарьд" багаас ямар нэгэн тоглогч явахгүй гэдгийг зарлав” гэжээ.

Ерөнхийдөө Этүгэн Баянгол Ирвэсүүд багийг задарч байна гэж сагсан бөмбөг сонирхогчид үзэж байна. Тус багийн хувьд энэ улирал плей-оффын нэгдүгээр шатнаас хасагдсан билээ. Багийн ахлагч Г.Баттөр болон Д.Мөнхтүвшин хаашаа буурь сэлгэх вэ гэдэг асуулт анхаарал татаж байна.

Мөн “IHC Apes” баг бүрэлдэхүүндээ эрс шинэчлэл хийх магадлалтай. Тодруулбал, баггүй байгаа Ч.Ижилболдыг багийнхаа ерөнхий дасгалжуулагчаар нэгтгэж, баг нь задарсан гэхэд хилсдэхгүй Г.Баттөр, Д.Мөнхтүвшин нарыг элсүүлж болзошгүй.

Сагсан бөмбөг сонирхогчдын дунд "Танан Гарьд"-ын О.Эрдэнэцогтыг багаа орхиж, “IHC Apes” багтай нэгдэнэ гэх шуум байсан ч "Танан Гарьд" ямар ч тоглогч явахгүй гэдгийг мэдэгдэв. Ингэснээр ирэх улирал тус багийн бүрэлдэхүүнд Б.Мөнхбат, О.Ууганбаяр, М.Тэлмэн, А.Тэмүүжин, Б.Болдбаатар, О.Эрдэнэцогт, А.Сүхбат, О.Нямбаяр, А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн, С.Мөнхбаатар, С.Анхбаяр нар тоглоно. Мэдээж, тэднийг дасгалжуулагчийн хувиар лигт дөрөв түрүүлсэн, тоглогчийн хувиар гурав түрүүлсэн, гавьяат дасгалжуулагч О.Баярцогт удирдан чиглүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж