"Амьдралынхаа 4.4 жилийг түгжрэлд өнгөрүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

"Амьдралынхаа 4.4 жилийг түгжрэлд өнгөрүүлж байна"

"Амьдралынхаа 4.4 жилийг түгжрэлд өнгөрүүлж байна"

Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулсан "Түгжрэлийн шийдэл" хэлэлцүүлэг өнөөдөр /2022.03.17/ боллоо.


Энэ хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцжээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 954 км-ээс 1136 км буюу 19 хувиар өссөн ба тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 615.6 мянга буюу 2.6 дахин нэмэгджээ. Энэ нь замын үндсэн багтаамжаас гурав дахин их үзүүлэлт.

Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч Б.Нямдорж:

-Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос үндэсний сэтгүүл зүй, тогтмол хэвлэл үүсэж хөгжсөний 109 жилийн ойн хүрээнд "Түгжрэлийн шийдэл" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улаанбаатар хотод тулгамдаж буй хамгийн том асуудал бол түгжрэл. Энэ талаар нийслэлийн удирдлагууд маань ямар төлөвлөгөөтэй ажилладаг, судалгаа шинжилгээ хийсэн эсэх, түгжрэлийг бууруулах гарц гаргалгаа байдаг эсэхийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж нийгэмд ил тодоор харуулахыг зорьсон. Гарах үр дүн нь цаг хугацааны асуудал" гэлээ.

Улаанбаатар хотын нэг иргэн өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдөр буюу нэг сарыг түгжрэлд өнгөрүүлж байна. Дундаж насыг 65 гэж тооцоход амьдралынхаа 4.4 жилийг замын хөдөлгөөнд түгжрэлд өнгөрүүлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж