Сүрьеэгийн далд халдварын эмчилгээ эрсдэлийг 90 хувь бууруулна

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Сүрьеэгийн далд халдварын эмчилгээ эрсдэлийг 90 хувь бууруулна

Сүрьеэгийн далд халдварын эмчилгээ эрсдэлийг 90 хувь бууруулна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны хяналтын ахлах зэрэгтэй эмч Б.Ганпүрэв сүрьеэгийн далд халдварын талаар өнөөдөр /2022.03.17/ мэдээлэл хийлээ.

Дэлхийн нийтийн хүн амын дөрөвний нэг нь сүрьегийн далд халдвартай. Монгол Улсад 2014-2015 онд хийсэн Сүрьеэгийн үндэсний тархалтын судалгаагаар гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн далд халдвартай байна гэсэн тооцоолол бий.

Уушгины хэлбэрийн сүрьеэтэй хүмүүс ханиах, найтаах, дуулахад тус халдварыг бусад хүмүүст тараадаг. Энэ сүрьегийн халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг. Сүрьеэгийн далд халдвар болон сүрьеэ өвчин хоорондоо ялгаатай халдварт өвчин. Сүрьеэгийн далд халдварын үед ямар нэг шинж тэмдэг болон зовуур илэрдэггүй.  Сүрьеэ өвчин рентген болон бусад шинжилгээгээр тодорхой мэдэгддэг.

Тиймээс мэргэжлийн эмчид хандаж, сүрьеэгийн далд халдвар эсэхийг оношлуулах хэрэгтэй. Сүрьеэгийн далд халдварын эмчилгээ хийлгэснээр идэвхтэй хэлбэрийн сүрьеэгээр өвчлөх эрсдэлийг 90 хувиар бууруулах боломжтой. Далд халдварын эмчилгээг нэг удаа хийдэг онцлогтой.

Сүрьеэгийн далд халдварын эмчилгээ есөн дүүрэг 21 аймагт хийж байгаа. Бага насны хүүхдэд зургаан сарын хугацаатай хийнэ. Мөн өдөр бүр эм уух замаар 28 хоногийн дараа эмчлэгдэх бүрэн боломжтой гэх мэт эмчилгээний өргөн сонголтуудтай.

Хорт зуршилтай чихрийн шижинтэй гэх мэт дархлаа дарангуйлах өвчинтэй хүмүүс сүрьеэгээр өвчлөх өндөр  эрсдэлтэй. Мөн сүрьеэгээр өвдсөн хүн ахин сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй. Иргэд 14 хоногоос дээш хугацаанд ханиалгах, цэр гарах, цээжээр өвдөх, турах, шөнө хөлрөх, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эрүүл мэндийн төвд болон Сүрьеэгийн диспансеруудад хандах хэрэгтэй. Ингэж чадвал бусад хүмүүсийг ч өвчлөл халдвараас сэргийлэх бүрэн боломжтой. Сүрьеэ нь эдгэрдэг өвчин тул эрт илрүүлгэд хамрагдахыг уриалж байна гэв.

Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж