336,260 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

336,260 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 162,713,136  төгрөгийн үнийн дүн бүхий 336,260 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Айтүүлс" ХК (ITLS +8.43%), "Блюскай секьюритиз" ХК (BSKY +6.9%) болон "Би ди сек" ХК (BDS +5.31%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шевро" ХК (MVO -14.84%), "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -14.82%) болон "Силикат" ХК (SIL -10.26%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 39,982 ширхэг нэгж эрхийг 12,655,205 төгрөгөөр, компанийн төгрөгийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 51 ширхэг үнэт цаасыг 4,947,000 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаагаар нийт 1,843,001 ширхэг үнэт цаасыг 3,040,951,650 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.76% хувиар өсч, 36,643.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,337,600,888,719 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж