Узбекстан: Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Узбекстан: Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй

Узбекстан: Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй

Украины салан тусгаарласан бүс нутаг болох Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг Узбекстан улс хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, тус улсын Гадаад хэргийн сайд Абдулазиз Камилов өнөөдөр /2022.03.17/ парламентын дээд танхимд үг хэлэхдээ ийн мэдэгдсэн байна.

“Узбекстан улс нөхцөл байдлыг энхийн замаар, дипломат арга хэлбэрээр шийдвэрлэхийн төлөө байна. Тиймээс юунд түрүүнд хүчирхийлэл, мөргөлдөөнийг зогсоох ёстой. Бид Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч Донецк болон Луганскийг тусдаа бүгд найрамдах улс гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж Абдулазиз Камилов хэллээ. Мөн Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэдгээ дурдав.

Узбекстан болон Украин хоёр улсын худалдаа 2021 онд өмнө жилээсээ 1.6 дахин нэмэгдэж, 700 сая ам.доллар давжээ. Энэ онд ч бас олон талаар хамтран ажиллахаар төлөвлөсөн гэж Гадаад хэргийн сайд мэдэгдлээ.

Эх сурвалж: INTERFAX.AZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж