Байлдааны сүүлчийн анги Иракаас гарав

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Байлдааны сүүлчийн анги Иракаас гарав


Америкийн армийн хуягт машин Ирак, Кувейтын хилээр гарч байгаа нь. Гэрэл зургийг ©AP

Иракийн нутаг дэвсгэрийг энэ сарын 19-ний шөнө тус оронд байгаа АНУ-ын армийн сүүлчийн байлдааны ангийнхан орхин гарчээ. Америкийн цэргийн командлалын мэдээнээс үндэслэн энэ тухай BBC News дамжуулсан байна.

АНУ-ын армийн явган цэргийн хоёрдугаар дивизийн дөрөвдүгээр "страйкер-бригадын" бие бүрэлдэхүүний ихэнхийн цуваа харуулаар хамгаалуулан Ирак, Кувейтын хилээр гарчээ.   Associated Press агентлагийн тэмдэглэснээр бригадын хэсэг захиргааны асуудлаа цэгцлэхээр Иракт үлдсэн бөгөөд тэд удалгүй тус орноос нисэх онгоцоор гарах юм байна.

CNN мэдээлж байгаагаар өөр 6000 орчим цэргийнхэн Иракаас есдүгээр сарын 1 гэхэд гарсан байна. Иракт 56 мянга орчим Америкийн цэргийнхэн үлдээд байлдааны ажиллагаанд оролцохгүйгээр Иракийн арми ба хүчнийхний сургалтад тусална. Өмнө мэдээлж байснаар есдүгээр сарын 1-нээс АНУ-ын Иракт явуулж буй үйлдлийг “Шинэ үүрийн туяа” гэж нэрлэх бөгөөд тэр нь цэргийнхний шинэ стратегийг илтгэж байгаа гэнэ. Америкийн цэргийг 2010 оны эцэс гэхэд Иракаас татсан байх юм.

"Страйкер-бригадууд" нь  Stryker гэсэн хуягтаар зэвсэглэгдсэн агаарын шуурхай анги нэгтгэл ба 2003 оноос хойш байгуулагджээ. Тэдний үндсэн дээр АНУ хуурай замын цэргийн шинэ хэлбэрийг бий болгон өөрчлөх юм. Одоогоор тэд нь байлдааны анги нэгтгэлийн туршилтын загварууд болж байна. Анх Иракт эдгээр ангийг 2004 онд байлдаанд оруулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж