Б.Пүрэвдорж: АН-ын даргын сунгааг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж: АН-ын даргын сунгааг дэмжихгүй

Б.Пүрэвдорж: АН-ын даргын сунгааг дэмжихгүй

О.Цогтгэрэл даргатай АН-ын даргын сунгаад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөхөө мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос  тодрууллаа. Тэрбээр “Би өнгөрсөн оны хавар тавдугаар сараас эхлээд хоёр талд хуралдаад байгаа хоёр АН-ыг эв нэгдэлтэй бай, нийлж байгаад нэг их хурлаа зохион байгуул гээд 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг өрнүүлээд явж байгаа. Дээд шүүх бол нэг л зүйлийг хүсээд байгаа. “Та нар битгий тал талдаа гарал даа. Нэг хуралдаад нэг албан бичгийг тамгатай, гарын үсэгтэйгээр бидэнд ирүүлчих. Тэгэх юм бол бид бүртгээд өгье” гэж байгаа. Гэтэл энийг үл харгалзан тал талд хуралдаад дахин, дахин даргын сунгаа зохион байгуулж байгааг би эсэргүүцэж байна.

О.Цогтгэрэлийн талаас Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өрсөлдөөд явж байна. Удахгүй С.Эрдэнэ дарга сунгаа зарлаад бас нэг зохион байгуулалт хийх байх. Дахиад нөгөө л өнгөрсөн хаврынх шиг дээд шүүх бичиг баримт хүлээж авна. Дээд шүүх double standart гаргаж болохгүй. Та нар дотооддоо учраа олоод ир гээд дахиад буцаах байх. Энэ тохиолдолд миний санаачлан явуулж байгаа эв нэгдэлтэй АН, намын их хурлаа хуралдуулаад тал талаасаа ажлын хэсэг байгуулж, хуралдаанаа хийж дүрмээ өөрчилж, намын даргыг намын их хурлаасаа сонгодог дүрмийн өөрчлөлтийг хийгээд явах юм бол илүү хурдан асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэж үзэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж