ФОТО: Төрийн үйлчилгээний албан хаагчид жагсав

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

ФОТО: Төрийн үйлчилгээний албан хаагчид жагсав

ФОТО: Төрийн үйлчилгээний албан хаагчид жагсав

Төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-1-3 зэрэглэлээр цалинждаг ажилтнуудын ажлын байрын баталгаа болон нийгмийн хамгааллын эрх ашиг хөндөгдөж буй асуудлаар Сургуулийн өмнөх үйлдвэрийн эвлэлийн хороо, Монголын үндэсний үйлдвэрчний эвлэлийн холбоодууд тайван жагсаал өнөөдөр /2022.03.17/ хийлээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 дугаар заалтад орон нутгийн өмчийн боловсрол, нийгэм, соёлын байгууллагуудын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн үйлчилгээний бага тушаалын ажилтнуудын цалин хөлс хугацаандаа олгогдохгүй болон ажлын байрны баталгаа эрсдэлд оржээ. Орон нутаг, нийслэлийн цэцэрлэг, сургууль, коллежийн үйлчилгээний ажилтнууд гомдолтой байгаа тул Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 дугаар заалтыг хүчингүй болтол тэмцэх аж.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

-Бид нийгмийн ялгарвалд өртсөөр байна. Төрийн бага албан тушаалын ажилтнууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх шаардлагатай тулгараад байна. Хүүхдүүдийн төлөө цаг наргүй ажиллаж буй эдгээр хүмүүсийг төр огт анзаардаггүй. Тэд цаг наргүй зүтгэсээр буй. Гэтэл тэд цалин хөлсөө бүрэн авч чадахгүй, цалин нь дутуу орж байна. Үйлчлэгч галч манаач гээд 50 мянга гаруй хүнтэй холбоотой асуудлыг огт бодолцолгүй хууль баталсан тул бид тус хуулийг хүчингүй болтол тэмцэнэ. Өнөөдөр үүсэж буй асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газар өчигдөр хуралдаж цалин хөлс олгоогүй асуудлыг шийдвэрлэхээр болсныг Боловсролын сайд холбогдох албаныхан бидэнд хүргүүлсэн. Гэхдээ бид тэдний цалин хөлсөө гар дээрээ авах хүртэл тэмцлээ зогсоохгүй.

Ц.Хонгор

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж