"Шарк" Г.Амартүвшины гэргий консулаар томилогдов

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

"Шарк" Г.Амартүвшины гэргий консулаар томилогдов

"Шарк" Г.Амартүвшины гэргий консулаар томилогдов

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн. Түүнийг олон нийт "Шарк" Г.Амартүвшин гэдгээр нь сайн мэднэ. Түүнийг сонгуульд нэр дэвших үеэр 2007 оны нэгдүгээр сард Голланд буюу Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болсон байж болзошгүй гэх баримт олон нийтэд ил болж, намжсан. Тэгвэл Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болох хүсэлтээ гаргаж байсан гэх түүний эхнэр Б.Дэлгэрмаа нь Нидерландаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогджээ.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өнөөдөр /2022.03.17/ Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Б.Дэлгэрмаад Экзекватурыг гардуулан өгч, үүрэгт ажилд нь амжилт хүсэв. Экзекватур гэдэг нь хүлээн авагч улсын зүгээс консулын албан ёсны үүргээ гүйцэтгэхийг Консулын албаны тэргүүнд эцэслэн зөвшөөрч байгаа акт юм.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нэрт эрдэмтэн Бямбын Ренчин гуайн зээ юм. Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө "Хас" банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Тэрбээр Бельги улсын Брюссель дэх Европын Их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр мэргэжлээр төгсөж, АНУ-ын Харвардын Их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж