Б.Болор-Эрдэнийг төрийн албаны ёс зүйд суралцуулъя!

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Б.Болор-Эрдэнийг төрийн албаны ёс зүйд суралцуулъя!

Б.Болор-Эрдэнийг төрийн албаны ёс зүйд суралцуулъя!

Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ шинэ яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд  заларсан.  Түүнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлогчоор /2022.01.06/ томилсон. Ерөнхий сайдын хүн гэгддэг тэрбээр өөрийн албан ёсны цахим хаягаа Обуна нэрээрээ өгсөн нь анхаарал татдаг.

Тэрбээр  үе, үе олны шүүмжлэл өртөх нь их. Аргагүй байх л даа, жирийн төрийн алба хаагч 15 жил ажиллаж байж очдог албанд цахилгаан шатанд суугаад хүрсэн нь дабль стандарт гэж харагдах, хараагдахаас яах билээ.  Төрийн албанд хоёрхон жил ажилласан түүнийг  хууль зөрчин байж яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон болохоор ч тэр биз. Төрийн албаны шинэ хуулиар бол яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар төрд 15 жил ажилласан байх туршлагатай байх ёстой гэж хуульчилсан. Хэрэвзээ МАН-ын гүнж бүр илүү эрхтэй гэж хуульчилчихаагүй л бол олон нийт дургүйцэх нь ч, шүүмжлэх нь ч зөв.

Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлогч бүсгүй  өөрийн цахим хуудсаа "Обуна" гэж нэрлэсэн сошиал хөгжсөн энэ үед олон хүнд буруу ойлголт өгчих вий. Нэгэнт албан ёсны гэсэн цэнхэр тэмдэглэгээ авсан хаягаараа дамжуулж төрийн ажил сурталчилж байгаа бол бусдын өхөөрдөж эсвэл авгайлж дууддаг нэрээрээ явах хэр зохимжтойг хэлэхэд хэцүү.  Мэдээж,  хувь хүний орон зай, "баян хүн луувангаа, лаагаа идэх" нь маньд хамаагүй байж болох ч  бас төрийн албаны ёс зүй гэж байх ёстойг түүнд сануулах хүмүүс ч цөөнгүй.  Саяхан хүртэл түүнийг төрийн албаны албан ёсны хуудсаар өөрийгөө "рекдамдлаа" гэх шүүмжлэл ч гараад амжсан.

Тэрбээр төрийн албанд томилогдсон гэдгээ нэг л сайн ойлгохгүй байгаа бололтой. Шинэ яамны цахим хуудсаараа дамжуулан өөрийгөө сэмхэн "рекламдаж" буй нь зарим хүнд таалагдахгүй байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлогч бүсгүйд сануулчихад гэмгүй биз.

 

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж