Зөрчлийн тухай хуулийг шинэчилж торгож, баривчлахаас "татгалзана"

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Зөрчлийн тухай хуулийг шинэчилж торгож, баривчлахаас "татгалзана"

Зөрчлийн тухай хуулийг шинэчилж торгож, баривчлахаас "татгалзана"

Монгол Улсад дэг журам тогтоож байгаа хоёр хууль байдаг нь Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль. Нийгэмд харьцангуй бага хор хохирол учруулж байгааг нь зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг бол нийгэмд илүү хор хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Одоо мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийг шинэчилснээр баривчилж, торгохоос илүү татгалзаж нийгэмд шударга ёсыг тогтооно гэж албаны хүмүүс үзэж байна. Хуульзүй, дотоод хэргийн яамнаас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Зөрчлийн тухай хуулийг шинэчлэх гол зорилго нь Монгол Улсад өнөөдөр хариуцлагын тогтолцооны зөв систем алдагдсан гэж дүгнэхэд хүрч байна. Үүнийг өөрчлөхийн тулд зөв тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй” гэдгийг онцолсон.

Мөн энэ үеэр “Иргэдийн зарим нь Зөрчлийн тухай хуулийг хэрэггүй, цуцлах тухай ярьдаг. Энэ бол эрхзүйг үгүйсгэж буй хэлбэрийн нэг. Магадгүй төрийн эрхийг барьж удирдаж буй зарим албан тушаалтнууд эрхзүйг үгүйсгэсэн шийдвэрүүд өөрсдөө гаргадаг. Олон нийтийн нүдэнд эрхзүйг үгүйсгэсэн үйлдэл гаргадаг. Тиймдээ ч нийгэмд эрхзүйг үгүйсгэх хандлага давамгайлж байна гэж ойлгодог. Хэрэв Зөрчлийн хууль, Эрүүгийн хуульгүй бусад хууль тогтоомжоор асуудлыг шийднэ гэвэл хүчтэй нь хүчгүйгээ захирч дарангуйлах магадлал өндөр” гэсэн юм.

ЖИЛД 2 САЯ ОРЧИМ ХҮН ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ШИЙТГҮҮЛЖ БАЙНА

Зөрчлийн тухай хуулийг 2017 оноос мөрдөж эхэлснээс хойш нийт 7.6 сая гаруй зөрчилд шийтгэл ногдуулжээ. Үүний 97 хувийг хүнд, 3 хувийг хуулийн этгээдэд хариуцлага тооцсон байна. Нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалж шалган шийдвэрлэсэн бөгөөд жилд дундаар 2 сая орчим зөрчил бүртгэгдэж байна. Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр Зөрчлийн тухай хуулиар ямар нэгэн байдлаар торгуулж шийтгүүлж байна гэдгийг ч салбарын сайд онцолсон. Иймд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зарим зөрчлийг сануулах хэлбэрээр өнгөрүүлэх аж. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн дийлэнх нь буюу 93 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих. Энэ талаар Хуульзүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэлэхдээ “Иргэдэд хамаатай 88 зөрчилд сануулах арга хэмжээ авч байна. Хуулийн этгээдэд хамаатай 21 зүйл бий. Эдгээр 88 зөрчлийн 50 гаруй хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн. Өнөөдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчлийн 40 орчим хувьд сануулах арга хэмжээ авна гэсэн үг. Иргэд замын хөдөлгөөнд оролцоход торгууль өндөр байгааг шүүмжилдэг. Гэхдээ бид иргэдийг дарамталж торгуулиар төсвийн орлогоо бүрдүүлж байгаа зүйл огт биш” гэлээ. Гэхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж улаан гэрлээр зорчсон иргэний толгойг илээд сануулаад өнгөрөхгүй гэдгийг ч салбарын сайд онцолж байв. Тэгвэл жагсаал цуглаан зохион байгуулахтай холбоотой иргэн хуулийн этгээд нь хар тамхи, зэвсэг биедээ авч явахаас бусад тохиолдолд иргэдийг  Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах тохиолдолд сануулах нь,

Мөн жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай нэгдүгээр зүйлд “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “3 өдрийн” гэснийг “1 өдрийн” гэж өөрчилсүгэй” хэмээн зааж өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Зөрчлийн тухай хуультай холбогдуулан гэр бүлийн хүчирхийллийн зарим зөрчлийг баривчлах бус сануулах байдлаар өнгөрүүлэхээр болжээ. Тодруулбал,

Харин Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг биед халдсан” тохиолдолд баривчилж бусад тохиолдолд албадан сургалтад хамруулах, сануулах байдлаар өнгөрөх нь. Одоо мөрдөж буй Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалт хэт ерөнхий байгаа нь алдаа болж баривчлах, торгох байдал хавтгайрсны нэг нь Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил гэнэ. Энэ тухай Хуульзүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг үргэлжлүүлэн хэлэхдээ “Одоо мөрдөж буй Зөрчлийн тухай хуулиар нийт 10 зөрчилд баривчлах шийтгэл ногдуулж байна. Өнгөрсөн хугацаанд Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл авсан хүмүүсийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл, зөрчлийн шалтгаан эзэлж байна.

Одоо мөрдөж буй Зөрчлийн тухай хуулиар хуваарьт эд хөрөнгөд халдсан, бусадтай харьцахгүй байх зэрэг эрхийг нь хязгаарласан зүйлд баривчлах шийтгэл ногдуулахгүй. Үүнд хүн ёсны зарчмаар ярилцаж ойлголцож бусад арга хэмжээг авч болно.

Харин гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн биед халдаж байгаа бол баривчлах шийтгэл ногдуулах нь хэвээр. Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлж байгаа зүйл огт биш. Зарим тохиолдолд хэтэрхий хавтгайруулж баривчилах шийтгэл оногдуулах, гэр бүлийн харилцаанд сэв суулгах зэрэг асуудал ч гарч байна. Бид гэр бүлийн хүчирхийллийг өөхшүүлж байгаа зүйл биш. Зарим зүйлд баривчлах шийтгэл ногдуулахгүй бол хавтгайруулах нь сайн үр дагаварт хүргэхгүй байна” гэлээ.

ЭКСТРЕМ АЯЛАЛ, ДИПЛОМ ОЛГОЛТОД ХЯНАЛТЫГ ЧАНГАРУУЛНА

Түүний хэлснээр Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерөнхий зүйл заалтуудаар торгууль ногдуулдаг хэсгийг хасчээ. Жишээ нь, аж ахуйн нэгж байгууллагууд хугацаандаа тайлангаа ирүүлэхгүй байх, талбай дээр жагсаал цуглаан хийх, гэр бүлийн зөрчил зэрэг. Харин санхүүгийн гэмт хэрэг, байгаль экологийн эсрэг гэмт хэрэг, боловсролын бизнес болгох зэрэг зөрчилд хариуцлагыг чангаруулах нь. Тухайлбал, аялал жуулчлал, спортыг хуулийн шинэчилсэн найруулгадаа тусгах гэнэ. Сүүлийн жилүүдэд экстрем спорт тэмцээнүүд, аялал нь байгаль орчныг сүйдлэх нь нийтлэг болжээ.

Хэрэв байгаль орчныг сүйдэлсэн, хөрс гэмтээсэн бол хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу нөхөн сэргээлт хийхгүй бол Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хариуцлага тооцох нь. Энэ төрлийн зөрчил гаргавал хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгууль оногдуулах нь.

Мөн их дээд сургуулиудын бакалаврын диплом олголтыг хуулийн хүрээнд чангаруулахаар болжээ. Тодруулбал, Дээд боловсролын тухай хууль зөрчих гэсэн бүлэгт зааснаар хууль тогтоомжид заасан багц цаг, эсхүл сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангаагүй хүнийг элсүүлсэн, төгсгөсөн бол хохирлыг нөхөн төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж.

ТОРГУУЛИА ТӨЛӨХГҮЙ БОЛ ТӨРИЙН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХГҮЙ

Хэрэв торгуулиа төлөөгүй бол  төрийн зарим үйлчилгээг авах эрхгүй. Харин хугацаандаа торгуулиа төлбөл 50 хувийг хөнгөрүүлэх байдлаар урамшуулах аж. 

 

Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дараах тохиолдолд баривчлахгүй.

ҮГ ХЭЛ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНЭЭС БОЛЖ БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСИЙН СТАТИСТИК БАЙХГҮЙ  

Зөрчлийн тухай хууль хэрэгжснээс хойш өнөөдрийг хүртэл үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлснээс болж баривчлагдсан тохиолдол одоогоор судлагдаагүй болохыг УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Эрдэмбилэг хэлж байв. Хэрэг болгон шалтгаантай, ялих, ялихгүй хэрэг гэж байдаггүй болохыг тэрбээр онцолсон.  Хуульзүй дотоод хэргийн яамнаас “аливаа зөрчилд баривчлах шийтгэлийг  шүүхээс оногдуулдаг” гэсэн юм.

Мөн салбарын сайд Х.Нямбаатар “Бид Монгол Улсын Үндсэн хуулиар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхээ баталгаажуулсан. Үндсэн хуулийн суурь эрхийг хязгаарласан зохицуулалт байхгүй. Зөрчлийн тухай хуулиар бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэнд,  амь насанд хор хохирол учруулсан эрхзүйн эсрэг чиглэсэн үйлдэлд хариуцлага хүлээлгэнэ” гэсэн тайлбар өгсөн билээ. Дээрх хэлэлцүүлгээр салбарынхан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь илүү энэрэнгүй, баривчлах торгох шийтгэлээс аль болох татгалзана" гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж