"Казино ярихаар хадны мангаа мэт ярьцгаадгаа боль"

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

"Казино ярихаар хадны мангаа мэт ярьцгаадгаа боль"

"Казино ярихаар хадны мангаа мэт ярьцгаадгаа боль"

УИХ-ын Хаврын ээлжит чуулганаар "Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ярихдаа "Монгол Улсын эдийн засгийг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар авч явдаг. Монголд ирдэг 400 мянга гаруй жуулчдынхаа 5-10 төгрөгийг эдийн засагт үлдээж, иргэдийнхээ амьдралд зарцуулах бодлогыг цаашид бий болгох хэрэгтэй. Тиймээс асуудлуудыг зоригтой шийд. Үүний нэг нь Казиногийн хууль.

Энэ талаар ярихаар хадны мангаа мэт ярьцгаадаг. Казино байгуулах нь зөв гэхээр хүмүүс намайг янз бүрээр гоочилж ярьж, бичих л байх. Казиног дагасан гадаадынхан буу зэвсэг барьж орж ирнэ гэсэн хоцрогдсон ойлголтоо таягдан хая аа. Монголд ирсэн жуулчин буудлын мөнгө төлж, хуушуур бууз идээд жанжин малгай, морин хуурийн тоглоом, говийн ороолт авч байгаа. Үүнээс өөр эдийн засагт орж байгаа зүйлгүй. Тиймээс жуулчдын бодит орлогыг эх орондоо үлдээх бодлогыг төр дэмжих ёстой.

Нүүдлийн өв соёлийг сурталчилсан том хөтөлбөрүүдийг бий болгох хэрэгтэй. Дэлхийд ганцхан нүүдэлчин соёлтой гээд гайхуулаад байдаг. Гэтэл нийслэлээс гараад гэр бүлээрээ морин аялал хийх газар алга. Ядаж морин тойруулга хиймээр байна" гэв.  Тэрбээр өмнө нь казиногийн асуудалд нэр холбогдож явсан удаатай.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж