Энгийн иргэд хоргодож байсан театрыг бөмбөгджээ

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Энгийн иргэд хоргодож байсан театрыг бөмбөгджээ

Энгийн иргэд хоргодож байсан театрыг бөмбөгджээ

Украины дүрвэгсэд Мариуполь хотын нэгэн театрт толгой хоргодож байжээ. Тус хүмүүс дунд ихэвчлэн бага насны хүүхдүүд байжээ.  Пүрэв гаригт талханд жагсч байхад нь ОХУ-ын цэргүүд бөмбөгдсөн аймшигтай хэрэг гарч, Орос дэлхийн дургүйцлийг хүргэв. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын удирдагч Владимир Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэж, Кремлийг уучлахгүй гэж мэдэгджээ.  Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европын улс руу хийсэн хамгийн том халдлага болж буй энэ дайнд ОХУ-ын эзлэн түрэмгийлэгчид Украины томоохон хотуудыг хараахан эзлэн авч амжаагүй байна.

Мариуполь хотын тус театрын гадна хоёр талд нь цагаанаар “Хүүхдүүд” гэж тэмдэглэсэн байжээ. Театрт 1000-1200 гаруй хүн толгой хоргодож байсан гэж Мариуполь хотын орлогч дарга Сергей Орлов мэдэгдсэн. Гэвч тус тоо батлагдаагүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Мариуполь дахь амаржих газрыг бөмбөгдөж, олон улсад шуугиан тарьсан хэрэгт Москваг хэдийн буруутгасан. Бүслэгдсэн хотод 2000 гаруй хүн амиа алдсан гэж Украины эрх баригчид мэдээлэв.

Эх сурвалж: BBC, South Morning China Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж