Улаанбаатар хотноо “Францын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотноо “Францын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулна

Улаанбаатар хотноо “Францын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулна

Монгол- Францын төвөөс Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Франц хэлтэй орнуудын “Нээлттэй хаалганы өдөр” -ийг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Өдөрлөгт Франц хэлтэн орнуудын төлөөлөл болж Бүгд Найрамдах Франц Улс, Канад улс, Бүгд Найрамдах Чех Улс болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрууд оролцож, өөрийн улсын соёл уламжлал, хэв маяг, үндэсний хоол, хүнсний дээж амталгаа, бараа бүтээгдэхүүний худалдаа болон урлагийн тоглолт болно.

Соёлын өдрийн хүрээнд “Монгол дахь франц үгс” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, Франц хэлтэй орнуудын кино наадам, Явган аялал, “Алтан өд” франц хэлний олон улсын олимпиад зэрэг арга хэмжээ зохиогдохоос гадна УДБЭТ-тай хамтран алдарт “Кармен” дуурь тоглогдоно.

Мөн Өдөрлөгийн үеэр Кармен дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцүүдээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд нийслэл хот маань ирэх өдрүүдэд Франц хэл, соёлоор амьсгалж, франц орныг сонирхогч хүүхэд залуучуудад томоохон завшаан тохиох нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж