Украины арми Оросын нисэх онгоцны буудлыг довтлов

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Украины арми Оросын нисэх онгоцны буудлыг довтлов

Украины арми Оросын нисэх онгоцны буудлыг довтлов

Украины өмнөд хэсэгт Оросын эзэмшлийн "Херсон" олон улсын нисэх буудал байдаг. Энэ нисэх буудал болон агаарын баазад Украины арми амжилттай цохилт өгчээ. Тухайн үеийн зургуудыг сансрын хиймэл дагуулаас авсан байна.

Уг довтолгооны үеэр Оросын хэд хэдэн нисдэг тэрэг сүйрсэн нь “Planet Labs PBC”-ийн авсан гэрэл зургуудаас харагдаж байна. Тодруулбал, дор хаяж гурван нисдэг тэрэг, хэд хэдэн машин шатаж, бусад нисдэг тэрэгнүүд эвдэрч сүйдсэн байна. Украины арми ямар зэвсэг ашигласан нь тодорхойгүй байна. Тэд гуравдугаар сарын 7-нд "Херсон" нисэх буудалд цохилт өгч байсан удаатай бөгөөд тухайн үед 30 нисдэг тэрэг устгаж байжээ.

Херсон нь хар тэнгисийн гол боомт хот бөгөөд 280 мянга орчим хүн амтай. Энэ нь Оросын цэргүүдийн гарт орсон анхны томоохон хот байжээ. Оросын арми гуравдугаар сарын 3-нд Херсон хотыг эзэлсэн гэж албаныхан мэдэгдсэн. Тэд эзэлсэн даруйдаа хэд хэдэн нисдэг тэрэг, тээврийн хэрэгслийг Херсон агаарын бааз руу шилжүүлсэн байжээ. Херсонг Украины бусад гол боомт, хотууд, тэр дундаа Одессаг эзлэх стратегийн хот гэж оросууд үздэг.

Эх сурвалж: NEWS WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж