ХХБ “Хуримтлалтай Монгол – 2021” аяны хүрээнд 157 харилцагчаа урамшуулав

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

ХХБ “Хуримтлалтай Монгол – 2021” аяны хүрээнд 157 харилцагчаа урамшуулав

Худалдаа Хөгжлийн Банкнаас өнгөрөгч 2021.10.14 – 2022.01.13-г хүртэл 3 сар зохион байгуулсан “Хуримтлалтай Монгол – 2021” аяны хүрээнд нийт 157 хүн урамшууллын эзэн болжээ.  Мөнгөн урамшууллын эзэд маань хадгаламжаа 500,000 – 1,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 13 харилцагч үзэсгэлэнт Турк улсын Анталия, Памуккале  хотоор 8 өдөр 7 шөнө аялж, супер урамшууллын эзэн маань 1 өрөө байрныхаа түлхүүрийг гардан авч гал голомтоо бадраалаа. Урамшууллын эздийн сэтгэгдэл, баярт мөчийг хамтдаа хуваалцацгаая.

Мөн уншигч та ч бас урамшууллын эзэн болох боломжтой. Хуримтлалтай Монгол – 2022 аян энэ оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Мөнгөн урамшууллын эзэд:

Охиндоо хүүхдийн хадгаламж нээлгэхээр судлахад ХХБ-ны хүү хамгийн өндөр байсан. Яг тэрэнтэй зэрэгцээд охин маань өөрөө Ами Тами үзэх дуртай байсан болохоор “Ээжээ Маамуу хүүхдийн хадгаламжтай больё” гэсэн л дээ. Ингээд бид хоёр нэгдүгээр ангид ордог жилдээ Маамуу хадгаламжтай болсон. Аянд оролцсон урамшууллын мөнгөн дүнгээ ч бас хадгаламждаа нэмж байна. Маамуу хадгаламж охины маань ирээдүйд том хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Аяллын урамшууллын эзэд:

Манай аяллын багийнхан аяллаасаа маш сэтгэл хангалуун ирлээ. Бид бүхэн маш тухтай зочид буудалд байрлаж, үзэсгэлэнт далайн эрэг, түүхийн дурсгалт олон сайхан газрыг үзэж, аялаад амраад ирлээ. Хоорондоо ч сайхан найзууд болж, хөгжилтэй өдрүүдийг өнгөрүүллээ. Энэхүү сайхан боломжийг бүрдүүлж өгсөн ХХБ-ны хамт олондоо маш их баярлалаа. Бид хуримтлалтай нэмэгдүүлээд дээрээс нь гоё аялаад ирсэндээ сэтгэл маш их өндөр байна. Дараагийн зарлагдсан “Хуримтлалтай Монгол” аяндаа ч идэвхтэй оролцоно оо. Байрны эзэн болох ч юм билүү. /Инээв/

Супер урамшууллын эзэд:

Манайх хувиараа бизнес эрхлэгч гэр бүл. Бид гэр бүл болсон цагаасаа л орлогоосоо тогтмол хадгалж хуримтлуулж ирсэн. ХХБ-ны хадгаламж хамгийн өндөр хүүтэй байсан нь энэ банкийг сонгох гол түлхэц болсон. Байрны урамшууллын эзэд болсноо мэдээд үнэхээр итгэж өгөөгүй. Хүмүүс байртай болох гэж ямар их хичээл зүтгэл, хүч хөдөлмөр зарцуулдаг билээ дээ. Гэтэл ингээд л байртай болчихсон байна гэхээр үнэхээр итгэхийн аргагүй шүү дээ. Мөнгөө хадгалах хэрэгтэй дээрээс нь хүүгээ авна гээд л хадгалаад байсан гэтэл бүр суперийн супер урамшууллын эзэн болчихлоо. Үнэхээр их баяртай байна. Зөв явбал зөөлөн замбуулин гэж үнэн юм байна. Хөдөлмөрлөсөн хүнийг амьдрал шагнадаг юм байна. Цаашид ч бид идэвхтэй хуримтлуулна гэж бодож байгаа. Энэ завшааныг ашиглаад олон олон залуучууд хуримтлалтай байгаасай гэж хүсэж байна. Мөн олон хүнийг ийм сайхан боломжоор хангаж байгаа ХХБ-ны хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж