Шинэ Зеланд жуулчдад хилээ нээхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Шинэ Зеланд жуулчдад хилээ нээхээр болжээ

Шинэ Зеланд жуулчдад хилээ нээхээр болжээ

Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд хилээ хаагаад байсан Шинэ Зеланд улс дөрөвдүгээр сарын 12-ноос Австралийн иргэдэд, тавдугаар сарын 1-нээс эхлэн олон улсын жуулчдад хилээ нээхээр болжээ. Уг мэдэгдлийг Шинэ Зеландын засгийн газар Лхагва гаригт мэдэгдсэн байна.  Ерөнхий сайд Жакинда Ардерны мэдэгдэлд дурдсанаар, энэ алхам нь эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх хүчин чармайлтын нэг хэсэг юм. Өмнө нь хилээ долдугаар сард нээхээр төлөвлөж байсан ч хугацааг нь наашлуулсан байна.

Австралиас ирсэн жуулчид хорио цээрийн дэглэмд хамрагдахгүйгээр нэвтрэх боломжтой аж. Мөн олон улсын жуулчид вакцинд хамрагдсан болон зочлох эрхийн хүчинтэй визтэй тохиолдолд хорио цээрийн дэглэмд хамрагдахгүй байх боломжтой юм байна. Шинэ Зеландад визгүй зорчих боломжтой иргэдийн тоонд Их Британи, Япон, Герман, Өмнөд Солонгос, АНУ, Сингапур зэрэг улсын иргэд багтсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж