Европын зөвлөлийн Парламентын ассамблей өнгөрсөн Мягмар гаригт Орос улсыг тус байгууллагын гишүүн байх боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, санал нэгтэйгээр баталсан. Тэгвэл энэхүү мэдэгдэл гаргасны дараа буюу өчигдөр /2022.03.16/ Европын зөвлөл төв байрныхаа гаднах Оросын далбааг буулгав. Тус зөвлөлийн төв байр Францын Страсбургт байдаг аж.
Европын зөвлөл Оросын түрэмгийлэл эхэлсний дөнгөж маргааш нь ОХУ-ын төлөөлөгчийн эрхийг түдгэлзүүлсэн. Тухайн үед өөрсдийн цахим хуудсандаа энэ нь түр зуурын алхам гэж мэдэгдэж байв. Гэвч ОХУ-ын Украинд хийж буй дайралт нь тэднийг гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргахад хүргэжээ.
ОХУ нь 26 жилийн турш Европын зөвлөлийн гишүүн байсан. Өчигдөр болсон ээлжит бус хурлаар Сайд нарын хорооноос уг шийдвэрийг гаргалаа гэж Европын зөвлөлийн мэдэгдэлд дурдсан байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ