Украин улс Путины түрэмгийллийн эсрэг тэмцэх хүсэлтэй олон улсын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг хамтран ажиллахыг уриалжээ. Хариуд нь маш олон тус салбарын мэргэжилтнүүд ажиллах болсон байна.
Оросын эсрэг тэмцэх хакерууд “Telegram” аппликейшн дээр “IT Army of Ukraine” нэртэй бүлэг үүсгэжээ. Дэлхийн интернетийн холболтыг хянадаг “NetBlocks” компанийн мэдээлснээр хакеруудын арми 300 мянган гишүүнтэй. Тэд Оросын вэб үйлчилгээг тасалдуулж амжилтад хүрсэн байна. “IT Army of Ukraine”-ийн халдлага эхэлснээс хойш Оросын парламентын доод танхим болох Кремль болон Думын цахим хуудаснууд үе үе ашиглагдах боломжгүй болж байжээ. Мөн төрийн өмчит хэвлэл мэдээллийн үйлчилгээ, хэд хэдэн банк, эрчим хүчний аварга Газпром зэрэг газруудыг онилон ажилсан гэж мэдээлэв.
Украины дэд ерөнхий сайд Михайло Федөрөв дэлхийн улс орнуудыг Оростой ямарваа харилцаа холбоосоо таслахыг уриалахын сацуу “IT Army of Ukraine”-ийн үйл ажиллагаанд чиглэл өгдөг гэж нэгэн хакер мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ