Дуучин Д.Болдоор ахлуулсан бизнес хөгжлийн баг Москвагаас “ганзага дүүрэн” ирлээ

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болдоор ахлуулсан бизнес хөгжлийн баг Москвагаас “ганзага дүүрэн” ирлээ

Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп нь олон улсын стандартыг нэвтрүүлэх, дэлхийн хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлэн алхах зорилгоор салбар бүрийн шилдэг зөвлөхүүдтэй хамтран ажилладаг. Тэдний нэг бол Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болд бөгөөд Грийн Группийн Бизнес хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байна.

Д.Болдоор ахлуулсан Слава брэндийн кератив багийнхан ОХУ-д ажиллаад ирлээ. Дэлхийн 120 гаруй улс орны шилдэг үйлдвэрлэгчид нэгэн дор цугладаг “PRODEXPO-2022” арга хэмжээнд оролцохын зэрэгцээ харилцагч, түнш компаниудтайгаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурж, шинэ бүтээгдэхүүнээр төрлөө нэмэхээр судалгаа хийсэн байна.

Гарал үүсэл нь бүрэн баталгаажсан, генийн өөрчлөлтгүй Слава брэнд

Хэрэглэгчид аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо GMO буюу генийн өөрчлөлттэй эсэх, гарал үүсэл нь баталгаатай эсэхийг чухалчилдаг. Сүүлийн жилүүдэд хүн амын нас баралтын тэргүүлэх эгнээнд хоол боловсруулах замын өвчлөл, хорт хавдар зонхилох болсон. Энэ нь манай улсад хүнсний аюулгүй байдлын стандарт алдагдаж, генийн өөрчлөлттэй, импортын бүтээгдэхүүнүүд ихээр худалдаалагдаж байгаатай холбоотой гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Тэгвэл Орос уламжлалт жороор бүтсэн Слава брэндийн бүтээгдэхүүн тэр тусмаа гахай, тахианы мах нь гарал үүсэл 100% баталгаажсан төдийгүй генийн өөрчлөлтгүй гэдгээрээ  онцлог.

Слава брэндийн гахай, тахианы махыг ОХУ-даа тэргүүлэгч  РЕСУРС ЮГ компани бэлтгэн нийлүүлдэг бөгөөд ОХУ нь генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж, хууль тогтоомждоо зохицуулалт оруулж, хүнсний хяналт, стандартаа сайжруулсан юм.

Энэ удаагийн томилолтын хүрээнд Слава брэндийнхэн PRODEXPO-2022 арга хэмжээнд оролцохоос гадна  үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж, "РЕСУРС ЮГ", "МИРАТОРГ", "СИГНАЛ ПАК" зэрэг компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, усны хэмнэлттэй, бүрэн автомат тоног, төхөөрөмж нийлүүлэх гэрээг “СИГНАЛ ПАК” компанитай байгуулсан байна. Энэхүү бүрэн автомат тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр Слава үйлдвэрийн хүчин чадал 4 дахин нэмэгдэж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх юм.

Слава брэнд нь цаашид чанар стандартаа улам сайжруулж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг зөвхөн хэрэглэгч таны эрүүл мэндийн төлөө хийсээр, шинэчилсээр байх болно. Та бүхэн гарал үүсэл нь бүрэн баталгаажсан СЛАВА брэндийг сонгон хэрэглэхдээ сэтгэл амар байгаарай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж