Борис Жонсон Саудын Арабыг зорив

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Борис Жонсон Саудын Арабыг зорив

Борис Жонсон Саудын Арабыг зорив

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр /2022.03.16/ Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улсад айлчиллаа.

Борис Жонсон эхлээд Арабын Нэгдсэн Эмират улсад хүрэлцэн ирсэн бөгөөд дараа нь Саудын Арабт айлчилжээ. Түүнийг Арабын Нэгдсэн Эмират улсын Абу даби нисэх онгоцны буудалд газардахад тус улсад суугаа Их Британийн Элчин сайд Патрик Муди угтан авчээ. Дараа нь Саудын Арабын нийслэлд очиж угсаа залгамжлах ханхүү Салман болон бусад сайдуудтай уулзжээ.

Айлчлалын гол зорилго нь эрчим хүчний аюулгүй байдлын талаар ярилцах болон Путины түрэмгийлэлтэй холбогдуулаад Оросын нүүрсустөрөгчийг орлуулах газрын тосны нэмэлт урсгалыг баталгаажуулах юм.

“Барууны орнууд Оросын газрын тос, байгалийн хийн хараат байдалд орох нөхцөлийг бүрдүүлснээрээ алдаа хийсэн. Энэ нь Путинд тэднийг золиослох боломжийг бодитоор олгосон” гэж Жонсон хэллээ.

Саудын Араб өнгөрсөн Бямба гаригт террорист бүлэглэл байгуулсан болон аюулгүй байдлын хүчнийхэнд халдсан гэх үндэслэлээр 81 хүнийг цаазалсан. Энэ явдлаас улбаатайгаар Борис Жонсонгийн айлчлал нь хууль тогтоогчдын шүүмжлэлд өртөөд байна. Хүмүүсийг олноор цаазалсан хэргийн тухай Жонсонгоос асуухад, “Энэ явдлыг үл харгалзан Саудын Арабт олон зүйл өөрчлөгдөж байгаа. Тийм учраас бид хамтын ажиллагааны үнэ цэнийг илүүд үзнэ” гэжээ.

Эх сурвалж: REUTERS, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж